Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар (аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т) нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим нэг иргэн самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 22:16 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц (56 настай, эрэгтэй)-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн 03:05 цагт отоглож байсан газраас нь баруун хойд зүгт 10 км-т “Тун цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж, иргэн О-д хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ