УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв | News.MN

УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт хуралдах байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүй тул Пүрэв гарагт /2016.03.31/ 09.00 цагт эхлүүлэхээр боллоо.

Өнөөдөр 15 цаг 45 минутад Улсын Их Хурлын дарга ирцийн байдлыг гишүүдэд танилцуулав. Тэрбээр, “Гишүүдэд өдрийн мэнд хүргэе. Ээлжит бус чуулган эхлэх гээд ирц бүрдэхгүй байна. Нийт 30 гишүүн ирж, ирц 39.5 хувьтай байна. Ирцийн байдлыг намаар нь танилцуулья. УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүний 22 нь ирж, 62.9 хувийн ирцтэй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс нэг ч хүн ирсэнгүй, ирц 0 хувь. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс 10 гишүүн ирэхээс 6 нь ирж, 60 хувийн ирцтэй байна. ИЗНН-ын хоёр гишүүн ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй, ирц 0 хувь байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг өчигдөр, өнөөдөр бүтэн 2 өдөр хүлээж байна. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн биднийг цөмийн хаягдлыг Монгол нутаг руу оруулахыг хориглож өгөөч гэж Төрийн ордны гадаа жагсаал хүртэл хийж байна. Засгийн газраас өчигдөр яаралтай хэлэлцүүлэхээр хуулийн төсөл өргөн барьж, өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт орууллаа. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн ийм хүлээлттэй байхад хуралдаа ирцгээе. Та бүхнийг маргааш өглөө хуралдаа ирэхийг дахин урьж байна. Ирсэн гишүүдэд баярлалаа. Маргааш өглөө 09.00 цагт танхимдаа цугларья” хэмээснээр өнөөдөр хийхээр товлоод байсан хуралдаан дахин хойшиллоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-30 103.229.122.76

ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИ НЬ ИЛҮҮ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛОХООР НААД ХУУЛИЙГ ЧИНЬ БАТЛАХ ГЭДЭГ МААНЬ НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРНА ГЭГЧ БУСУУ. АМЕРИКИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН НӨЛӨӨНД ОРСОН ГЭДЭГ НЬ ҮНЭН ЮМ БАЙНА. ИРЭХ 6 САРЫН СОНГУУЛИАР АМЕРИКИЙН ТӨЛӨӨНИЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ДАХИН ГАРГАЖ БОЛХГҮЙ ШҮҮ АРД ИРГЭДЭЭ БОЛГООМЖИЛ.

irgen 2016-03-30 103.57.94.46

Гадаа жагсаад байгаа хүмүүс уул нь тэр олон улсын гэрээ гээд байгаа юманд битгий орооч гэж эсэргүүцээд байдаг, Зи дарга болхоор тэрэнд ороод өгөөч гээд жагсаад байна гээд сууж байх юм, угийн тэнэг юмуу эсвэл нөгөө улаандаа гарна гэдэг нь юмуу

Зочин 2016-03-30 66.249.82.224

Тор дампуурч байган шинж.аугаа их ленины томьёлсноор бид улаан хувьсгалын омно тулгарч ирээд байна.ядуучууд нь хуучин шига амьдрахыг хусэхгуй байна,дээдсууд нь хуучин шига тороо удирдаж чадахгуй байна.зи энхболд мал чуулганаа ч хуралдуулж чадахгуй байна.голон голон хийгээд хулгайч нохой шиг ээлжит бус хурал 1 сарын дотор 2 удаа зарлаж хор найруулах гэд.ан эрх баригч нам асуудлыг чуулганаара л хэлэлцээч дээ тийм том нам нэр хундээ бодооч тэр зи энхболд голгийг хэн болохын харуулад оголдоо

Зочин 2016-03-30 103.229.123.38

Тэгээд л сууж бай даргаа

bitgii 2016-03-30 202.70.47.186

*****

Зочин 2016-03-30 103.229.123.1

ЗААВАЛ ЭНЭ УДАА ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ЭНИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЯМАР ШААРДЛАГА БАЙГААГ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ. ӨӨР АМИНД ТУЛСАН ЗӨНДӨӨ АСУУДАЛ БАЙГАА БИЗ ДЭЭ СДА НУУДАА

Зочин 2016-03-30 203.91.118.70

Энэ конвенцод нэгдэх тухай хуулийн бэлэн төслийг орчуулгын хамт УБ дах АНУ-ын ЭС хатагтай Гаалт УИХ-ын ТГ-ын дарга Болдбаатарт өгч яаралтай батлах "хүсэлт" тавьсныг яагаад дурдахгүй байна? Энэ үеэр Болдбаатар нь хууль батлах талаар УИХ-ын ТГ-ын хийсэн ажлын тайланг ЭС-д илтгэснийг нэг л ойлгохгүй байна шүү.

Зочин 2016-03-30 202.179.24.220

АН-ын гишүүд бүгд суухад ирц бүрдэх л юм байна шдээ. Өөрсдөө хайчсан

Иргэний бодол 2016-03-30 150.129.143.152

Одоогийн УИХ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой, хуульд заасан асуудлаа хэлэлцээд л тарах хэрэгтэй.Одоо бүр байтлаа цацраг идэвхт бодистой холбоотой асуудлыг олон нийт хэлэлц гээд байна гэж худлаа ярих нь уу ??? Хүмүүсийг дор үзэж, яаж ч маллаж болно гэж үздэгээ болиочээ. Яасан бодит байдлыг ойлгодоггүй улс вэ??

222 2016-03-30 202.9.42.2

мангарууд улам тэнэг болоод л байх юм

Зочин 2016-03-30 203.91.119.102

Юун тэнэгтэх. Улам ухаан сууж, цаг үеэ мэдэрнэ гэдэг энэ дээ хө. Зөв байна. ха ха ха

монгол 2016-03-30 202.21.116.108

Үхсэн хатсаны чинь олон түмэн хүлээж байна гэж. Муу ***** чинь яаж доромжилж байна аа. Өөрөөсөө бусад хүнийг тэнэг гэж боддог яасан даварсан муу пи вэ. Хулхи хуулиа баталчихаад тэр ирцээ ашиглан конвенцоо зүтгүүлнэ. Тэр үед МАН ирэхгүй бсан ч ирсэнд тооцоод олонхиороо батлаад явчихна гэж бодож байна уу. Наад технологоо хэд ашиглах гэсэн юм бэ Бүгд л мэдэж байгаа шүү. Өөрийнхөө ирээдүйг улам л баллаад байна Хусейн Каддафи Чаушеску

Хулхидуулж ханаж МАН 2016-03-30 202.21.106.116

Бярдаач.Их бяр чинь яасан.МАНгүй болбол та нар сайхан болно гээд байсан болооч.МАН дахиж гэнэдээд урьдах ээлжит бусаар ҮХ-н манаачийн даргыг аваад хаяулсан.Тэртээ тэргүй ээлжит эхлэх гэж байхад яаран зарлаж байгаа нь өөрөө хар төрүүлж байна.Энэ хуулийг батлаад дараа нь гэрээнд нэгдвэл олон улсын гэрээг дагана гээд 7 хоногийн дараа хүчингүй болгоно.

Зочин 2016-03-30 103.229.123.101

Гэв гэнэт сэрээд л за байз ээлжит бус чуулгана зарлана гээд л харайдаг юм уу ямар хайш юм, эсвэл хурлаа хаахаас умнэ асуудлаа хэлэлцэж болоогуй юм уу, дахиад л нугээ зайран Батбаяраа гадаадаас дуудах ажил гарах нь

Зочин 2016-03-30 103.229.123.101

Ардчилсан намын булгийн 13 гишуун ирээгуй байхад МАН-ын гишууд ирээгуй гэж дарга гуай яриад байх юм. Эхлээд эрх баригчид ирцээ бурдуулнэ байгаа!!! Их хурлын дарга ингэж намын нудээр асуудалд хандаж болохгуй

Зочин 2016-03-30 203.91.118.70

Засаглаж чадахгүй бол ингээд чацга царайлаад сууж бай.

Зочин 2016-03-30 128.199.41.247

Энэ атигарын зарласан хуралд ирэхгүй байх өө. Нэг л их сүх атгасан өөрийгөө хаан гээд бодчихсон хүн л яваад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж