Хөвсгөл аймагт дахин газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт дахин газар хөдлөв

Хөвсгөл аймагт дахин газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хачим гэдэг газарт өчигдөр (2021.1.22) 09:18 цагт 3.9 магнитуд, 23:36 цагт 3.6 магнитуд, 03:43 цагт 4.2 магнитуд, 04:45 цагт дөрвөн магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол бүртгэгдээгүй аж.

Өнгөрч буй долоо хоногт Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байв. Тодруулбал, Ходон багийн Нуурт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, 18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй ажээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж