НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 24-ний Ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Супер шагнал 30 сая төгрөг юм.

Иргэн та 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23:59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Сангийн яамнаас мэдээлснээр, НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгох бөгөөд Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаа аж.

Урьдчилсан байдлаар 2020 оны IV улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгох юм байна. Өнгөрсөн оны III улиралд 993469 иргэнд 43.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж