Өвөрхангай аймгийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод байгаа аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор нутаг буцах хүсэлтэй 1400 иргэн байгаа аж. Улаанбаатарт байгаа Өвөрхангайн иргэдийг нутаг буцаах ажлыг энэ сарын 22-ноос 27-нд зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатараас ирэх иргэд PСR шинжилгээ заавал өгсөн байхаас гадна шинжилгээний хариу нь 24 цагийн хугацаанд хүчинтэй аж. PCR шинжилгээгүй зорчсон иргэдийг 14 хоног тусгаарлаж, тусгаарлалтын төлбөрийг нь төлүүлэхээс гадна 500 хүртэлх мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг 14 хоног журамлахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ.
Нутаг буцахаар бүртгүүлсэн иргэдийн 400 гаруй нь хувийн тээврийн хэрэгслээр зорчих бол 1000 орчим иргэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хүсэлтээ өгсөн байна. Түүнчлэн иргэдийн 500 гаруй нь Арвайхээр суманд, 900 орчим нь бусад суманд очихоор бүртгүүлжээ.
Р.ДУЛАМ
зочин 2021-01-23 192.82.68.65
Түргэвчилсэн оношлуураар сумдыг бүрэн хангасан бга бх
Зочин 2021-01-23 192.82.68.65
11 сараас хойш хорилоо Аймаг хот хооронд явж амьдралаа залгуулдаг хүн маш олон Хоногийн хоолгүй болж бга шүү хүмүүс Өвчтэй үхсэн гэх мэт дээрээ ирэх очих гээд асуудал хуримтлагдсан бга Шинжилгээгүй хот руу оруулаад шинжилгээтэй гаргаж хөдөлгөөнд оруулсан нь дээр бх Аймаг аймаг дээрээ ковид шинжилгээ бас эмчилгээг нь нээгээд асуудлаа шийдвэл дээр бхо Амьдрал нь хэцүүдлээ Хоосон бга шүү
Зочин 2021-01-23 176.31.239.78
!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Өвөрхангайн уугуул 2021-01-23 103.212.119.88
Шууд цаазаар авбал яасан юм бэ? Энэ Өвөрхангайнхан хүний эрхийг зөрчих үзүүлэлтээр улсдаа тэргүүлэх нь дээ. Урд нь хашааны болон байрных нь хаалган дээр гаалт наасан.
Өвгөн 2021-01-23 203.91.115.49
Ямар өндөр торгууль вэ Тэтгэвэр минь 300 мянга торгуульд хүрэхгүй нь Яах вэ