Нийслэлийн хүн амын 32.5 хувь нь 0-14 насныхан

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хүн амын 32.5 хувь нь 0-14 насныхан

Нийслэлийн хүн амын 32.5 хувь нь 0-14 насныхан

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр нийслэлийн нутаг дэвсгэрт 411420 өрхийн 1.5 сая орчим (1466125) хүн оршин сууж байна. Нийслэлийн хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болжээ.

Улаанбаатар хотын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 32.5 хувь, 15-64 насны хүн ам 63.2 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.3 хувийг эзэлж байна. Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 28.7 болсон нь хүн амын тэн хагас нь 28.7-оос доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан гэсэн үг.

Арав, түүнээс дээш насны хүн амын 95.9 хувь нь ямар нэгэн боловсрол эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 99.5 хувь нь бичиг үсэг тайлагджээ.

Нийслэл хотын зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 91.2 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 76.0 хувь нь интернэт хэрэглэгчид байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 36.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт суурин хүн амын 2.5 хувийг эзэлж буй юм. Мөн нийт хүн амын 5.9 хувь нь буюу 91.2 мянган хүн гадаадад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж