Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн хүнд үеүдийн нэгд Ерөнхийлөгчөөр сонгогдож, Цагаан ордонд албан ёсоор орж байгаа билээ. Тиймдээ ч маш олон хүн түүний тангараг өргөх ёслол дээрээ юу гэж ярихыг сонирхсон нь гарцаагүй.
Хэдийгээр түүний тангараг өргөх ёслол цар тахлаас болоод зай барих, халдвар хамгааллын дэглэм баримтлахаас гадна өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампаас болоод Ерөнхийлөгчийн тээврийг хариуцдаг агаарын хүчний онгоц завгүй байсан зэрэг асуудлаас болоод хэд хэдэн хүнд сорилттой тулгарсан ч 46 дахь Ерөнхийлөгчийн хэлэх үг, тангараг маш олон хүний анхаарлын төвд байжээ.
Ажиглагчдын тоолсноор 39.87 сая хүн Жо Байдены тангараг өргөх ёслолыг үзсэн байна. Энэ нь өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын үзэгчдийн тооноос дөрвөн хувь буюу сая гаруй хүнээр өссөн тоо юм. Зөвхөн ажиглагчид гэлтгүй бүх телевизийн сувгийн үзэгчдийн тоо өмнөхөөс эрс өндөр байжээ.
Ийнхүү үзэгчдийн тоо ихээр өссөн нь шинэ Ерөнхийлөгчийн нэр хүнд сайн байгаагийн илрэл хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Мөн ёслолын үеэр Лэйди Гага, Женифер Лопез тэргүүтэй одод үзүүлбэр үзүүлсэн нь үзэгчдийг татах, уйдаахгүй байх, хөгжөөх үр дүнтэй арга байсан хэмээн хүмүүс ам сайтай байгаа билээ.
Эх сурвалж: UNILAD
Оогоо 2021-01-23 202.126.88.217
Аргагүй шүү дээ Байденг тангараг өргөхөд үймээн бослого дэгдэх нь үү яах нь гэж олон хүн сонирхож үзсэн
Зочин 2021-01-23 176.31.239.78
!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-23 146.115.161.230
Bid nar hen bolchood haa baigaa amerikiin yurunhiilugchiin zuv buruug shuune. Oyun erdeniihee uchriig olchood bolyo duhuu
Зочин 2021-01-23 103.26.193.127
Хар тамхичин Хантер Байдэний найз, Гага ч хар тамхичин,муу ёрын эмэгтэй.
Зочин 2021-01-23 202.55.188.106
luivariin erinhiilugch
Зочин 2021-01-23 202.179.26.197
Баден сонгогдох урьдчилсан дүн гарахад долларын индекс унаж эхэлсэн байдаг юм.
Зочин 2021-01-23 202.55.188.101
Yagaad geheer humuus horiond hiih yumgui uidaj baisan bolohoor tegj olon hun uzee biz. Trumpiin yosloliin uyeer ediin zasag id orgilj baisan, humuus zavgui ajillaj baisan uchraas hereg bolgood ochij uzeh humuus tsuuhun baisan bolov uu daa