Байдены тангараг өргөх ёслолыг Трампынхаас сая илүү хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Байдены тангараг өргөх ёслолыг Трампынхаас сая илүү хүн үзжээ

Байдены тангараг өргөх ёслолыг Трампынхаас сая илүү хүн үзжээ

Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн хүнд үеүдийн нэгд Ерөнхийлөгчөөр сонгогдож, Цагаан ордонд албан ёсоор орж байгаа билээ. Тиймдээ ч маш олон хүн түүний тангараг өргөх ёслол дээрээ юу гэж ярихыг сонирхсон нь гарцаагүй.

Хэдийгээр түүний тангараг өргөх ёслол цар тахлаас болоод зай барих, халдвар хамгааллын дэглэм баримтлахаас гадна өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампаас болоод Ерөнхийлөгчийн тээврийг хариуцдаг агаарын хүчний онгоц завгүй байсан зэрэг асуудлаас болоод хэд хэдэн хүнд сорилттой тулгарсан ч 46 дахь Ерөнхийлөгчийн хэлэх үг, тангараг маш олон хүний анхаарлын төвд байжээ.

Ажиглагчдын тоолсноор 39.87 сая хүн Жо Байдены тангараг өргөх ёслолыг үзсэн байна. Энэ нь өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын үзэгчдийн тооноос дөрвөн хувь буюу сая гаруй хүнээр өссөн тоо юм. Зөвхөн ажиглагчид гэлтгүй бүх телевизийн сувгийн үзэгчдийн тоо өмнөхөөс эрс өндөр байжээ.

Ийнхүү үзэгчдийн тоо ихээр өссөн нь шинэ Ерөнхийлөгчийн нэр хүнд сайн байгаагийн илрэл хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм. Мөн ёслолын үеэр Лэйди Гага, Женифер Лопез тэргүүтэй одод үзүүлбэр үзүүлсэн нь үзэгчдийг татах, уйдаахгүй байх, хөгжөөх үр дүнтэй арга байсан хэмээн хүмүүс ам сайтай байгаа билээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж