Төв аймгийн Аргалан сумын Уушгийн даваа гэх газарт халиун буга сүргээсээ тасарч, суурьшлын бүсийн ойролцоо 10 гаруй хонож байгаа аж. Тухайн буга тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн болон бусад шалтгаанаар гэмтэж, бэртсэн зүйл байхгүй гэж аймгийн БОАЖГ-аас мэдэгдлээ. Мөн тус аймгийн БОАЖГ, Мал эмнэлгийн газартай хамтран дээрх бугыг асран хамгаалах арга хэмжээ авч байгаа аж.
Төв аймгийн тал хээрийн сумдаас ой бүхий сумд руу зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирсэн учир сумдын Засаг даргын тамгийн газраас өвс, тэжээл, хужир тавьж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Аргалант, Баянхангай, Лүн, Баянцогт Баянчандмань, Угтаалцайдам, Архуст, Эрдэнэ, Сэргэлэн сумын нутагт зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирэн, айлын ногооны талбайд өвөлжиж байгаа юм.
Р.ДУЛАМ
Зочин 2021-01-23 150.129.142.128
Сайтар хамгаалаасай!! Зольбин нохой, чоно гоочлох вий дээ??!!!
хуульч 2021-01-23 88.125.80.192
төрийн тэргүүн нь өвс тавьж өг
Ж.Онгар 2021-01-23 202.179.21.243
Энэ буга харваасаа маш туранхай, тэжээлд дургүй бололтой. Архаг өвчтэй эсвэл хөгширсэн амьтан байх. Мэргэжлийн хүнд М/Э үзлэг хийлгэх хэрэгтэй. Зөвхөн тэжээх нь үр дүнд хүргэхгүй болов уу?
Зочин 2021-01-23 66.181.190.229
Гадаадад ийм буга орж ирвэл Төрийн тэргүүн нь анхаарал халамж тавьж хэн нэгэн этгээд уг бугыг агнах гэвэл өөрөө 1 сая еврогоорг тогуулж, шоронд 5-10 жил морилох , эсвэл буга манаачаар 5 жил ажиллуулдаг. Манай ОРК-ууд яаж алж идэх вэ гэж бодно.
Зочин 2021-01-23 202.21.107.93
тэжээгээд онд оруулсан хүнийг дараа жил идэшинд хэрэглэхийг зөвшөөрөх хэрэгтэй…
Зочин 2021-01-23 59.153.114.54
Үхэх ёстой бол үхэгдээ
y45y45y 2021-01-23 122.201.20.194
uvs hayj ugsuniiguu asramj hamgaalj heg btii s*** .
ochij uzsen uvsnuus uur ymarch tuslamj hiuigeegui bnlee
иргэн 2021-01-23 66.181.166.154
сайн байна. танай нутгийнхан байгальд хайртай буянтай хүмүүс юм байнаа