Төв аймгийн Аргалан сумын Уушгийн даваа гэх газарт халиун буга сүргээсээ тасарч, суурьшлын бүсийн ойролцоо 10 гаруй хонож байгаа аж. Тухайн буга тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн болон бусад шалтгаанаар гэмтэж, бэртсэн зүйл байхгүй гэж аймгийн БОАЖГ-аас мэдэгдлээ. Мөн тус аймгийн БОАЖГ, Мал эмнэлгийн газартай хамтран дээрх бугыг асран хамгаалах арга хэмжээ авч байгаа аж.
Төв аймгийн тал хээрийн сумдаас ой бүхий сумд руу зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирсэн учир сумдын Засаг даргын тамгийн газраас өвс, тэжээл, хужир тавьж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Аргалант, Баянхангай, Лүн, Баянцогт Баянчандмань, Угтаалцайдам, Архуст, Эрдэнэ, Сэргэлэн сумын нутагт зээр болон бугын сүрэг нүүдэллэн орж ирэн, айлын ногооны талбайд өвөлжиж байгаа юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ