Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг улс төрөөс таягдан хөөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг улс төрөөс таягдан хөөхийг уриалав

-МоАХ “Эв нэгдэл” цуглааныг дэмжиж оролцлоо-

 

 

Монголын Ардчилсан холбооныхон өнөөдөр Эрх чөлөөний талбайд зохион байгуулсан “Эв нэгдэл” цуглааныг дэмжиж оролцлоо. Цуглаанд оролцсон ардчилсан холбооны мянга мянган гишүүд дэмжигчдэд хандан УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс 26 жилийн өмнө Та бүхний барьж жагсаж байсан уриа лоозон үг үсэг нь ч солигдоогүй барьж байсан хүмүүс нь ч хэвээрээ байгааг одоо бид харж байна.Тэр үеийнхээс амьдрал өөрчлөгдсөн нь үгүй байна. Харин 20-иодхон гэр бүл л удаа дараа эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж харин 3 сая ард иргэд цалин тэтгэврийн зээлийн дарамтад байна. МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг МоАХ-ны нийт гишүүд дэмжигчид монгол орон даяар уриалж байна” хэмээн онцоллоо.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж