Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22, 31-нд БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авч байна. Тус нислэгт 2020 оны нэгдүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдаж буй билээ.
Улаанбаатараас Сөүлийн чиглэлд, эсвэл Сөүлээр дамжин гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com вебсайт дахь нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх шаардлагатай. Тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “МИАТ” ТӨХК-иас зорчигчтой холбогдож, тийз бичих юм байна.
Эх сурвалж: УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ