АНУ-ын Техас мужид нэгэн эмч ажлын байрнаасаа Covid-19 цар тахлын эсрэг есөн тун вакцин хулгайлаад баригдаж, шийтгэл хүлээжээ.
Харрис хотын прокуроруудын мэдээлснээр Техас мужийн вакцинжуулах цэг дээр ажиллаж байсан эмч Хасан Гокал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд ажлын байрнаасаа хулгай хийсэн хэргээр баривчлагдсан аж.
Хасан эмч хамтрагчдаа хийсэн хэргийнхээ талаар хэлсэн байна. Хамтрагч нь удирдлагадаа мэдэгдсэнээр хэрэг ил болж, түүнийг ажлаас нь халж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өмгөөлөгч Ким Огг “Хасан албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, гэр бүл, найзуудаа тэргүүн эгнээнд тэмцэж байгаа хүмүүсээс дээгүүр тавьсан. Энэ хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө тэрбээр хуулийн дагуу зохих шийтгэлээ хүртэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Нутгийн эрүүл мэндийн удирдлагууд ч мөн Хасаны үйлдлийг эрс буруушааж, энэ мэтээр вакцин шамшигдуулах нь улсын хөрөнгийг үрэн таран хийж байгаа жигшүүрт хэрэг мөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Харин Хасаны өмгөөлөгч Пол Дойл “Хүмүүст тарихаас нь өмнө сэргийлж, хугацаа нь дуусах гэж байсан вакцинуудыг авсан” хэмээн мэдүүлж байгаа аж. Хэрвээ Хасан Гокал гэм буруутай нь батлагдвал 4000 ам.доллараар торгуульж, нэг жил шоронд суух юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Зочин 2021-01-23 202.126.89.205
Юүн хариугүй юман дээр хатуу шийтэгдэг юмбэ. Монголд бол насаараа хууль шүүхээ удирдсанаа гайхуулаад байдаг хүн нь төрийн үйлдвэрт 5 тэрбумын шахаа хийчихээд эцэг хүнийхээ үүргийг л гүйцэтгэсэн гээд ялгүй үлддэгдээ. Эцэг хүний үүрэг юм гэсэншүү.
Зочин 2021-01-23 176.31.239.78
>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-23 66.181.161.22
Huurhiiduu ger bulee l bodoj ted narinhaa tuluu l hij Mongold bol turiin hurungu mungu hulgailaad sursan ger bul ni gadaad dotoodod tansaglaad zugaatsaad l bj bna yaj ch chadahgui gadaadad nuuts dansruugaa heden terbumaar hiigeed l bjin
Хаха 2021-01-23 202.179.27.143
Манай Азиуд а**а аа. Нэг нь Со, нэг нь Иран ч юм уу нэг бага ази нөхөр
Зочин 2021-01-23 202.131.225.197
Hasanii 2 umguulugch yum uu? kkk
Сүртэй ш дээ 2021-01-23 66.181.177.61
Манай Монголд бол байдаг л хэвийн үзэгдэл. Тэр битгий хэл ингэх ч ёсиой гэж үздэг. АНУ ямар сонин юм бэ??? хаха
Зочин 2021-01-23 64.119.24.62
Энэ нөхөр манай улсад байсан бол их хурлын гишүүн, ерөнхий сайд болох байжээ.
Зочин 2021-01-23 66.181.166.154
хуультай газар ийм л байдаг нь сайхан юм
Зочин 2021-01-23 66.181.191.57
Манайд хууль хангалттай бдаг , даан ч хэрэгжилт нь…?