АНУ-ын Техас мужид нэгэн эмч ажлын байрнаасаа Covid-19 цар тахлын эсрэг есөн тун вакцин хулгайлаад баригдаж, шийтгэл хүлээжээ.
Харрис хотын прокуроруудын мэдээлснээр Техас мужийн вакцинжуулах цэг дээр ажиллаж байсан эмч Хасан Гокал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд ажлын байрнаасаа хулгай хийсэн хэргээр баривчлагдсан аж.
Хасан эмч хамтрагчдаа хийсэн хэргийнхээ талаар хэлсэн байна. Хамтрагч нь удирдлагадаа мэдэгдсэнээр хэрэг ил болж, түүнийг ажлаас нь халж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өмгөөлөгч Ким Огг “Хасан албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, гэр бүл, найзуудаа тэргүүн эгнээнд тэмцэж байгаа хүмүүсээс дээгүүр тавьсан. Энэ хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө тэрбээр хуулийн дагуу зохих шийтгэлээ хүртэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Нутгийн эрүүл мэндийн удирдлагууд ч мөн Хасаны үйлдлийг эрс буруушааж, энэ мэтээр вакцин шамшигдуулах нь улсын хөрөнгийг үрэн таран хийж байгаа жигшүүрт хэрэг мөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Харин Хасаны өмгөөлөгч Пол Дойл “Хүмүүст тарихаас нь өмнө сэргийлж, хугацаа нь дуусах гэж байсан вакцинуудыг авсан” хэмээн мэдүүлж байгаа аж. Хэрвээ Хасан Гокал гэм буруутай нь батлагдвал 4000 ам.доллараар торгуульж, нэг жил шоронд суух юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ