Үндэсний гвардын хэдэн зуун цэрэг халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Үндэсний гвардын хэдэн зуун цэрэг халдвар авчээ

Үндэсний гвардын хэдэн зуун цэрэг халдвар авчээ

Дональд Трампыг дэмжигчид энэ сарын 6-нд Конгрессын ордныг сүйтгэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Ерөнхийлөгч солигдож буй чухал үед дахин бослого, мөргөлдөөн гарах, үймээн самуун үүсэх зэрэг асуудлаас сэргийлж, эрх баригчид үндэсний гвардын цэргүүдийг дайчилж, "Капитол хилл"-д энх тайвныг сахиулахаас гадна Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хэв журам хангах үүрэг өгсөн юм. Харамсалтай нь, Капитолын ордныг хамгаалж байсан хэдэн зуун цэрэг цар тахлын халдвар авсан нь батлагджээ.

Халдварыг тогтоон барихын тулд үүрэг гүйцэтгэсэн цэргүүдийг нийслэл Вашингтон хотын хэд хэдэн зочид буудлуудад тусгаарласан бөгөөд Сенатын танхимын Хяналтын хороо нөхцөл байдлыг үнэлэн шалгаж эхэлсэн аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тусгаарлагдсан цэргүүдийн ихэнх нь Вашингтонд үүрэг гүйцэтгэхээсээ өмнө тус тусдаа алба хааж байсан газрууддаа халдвар авсан бөгөөд саяхныг хүртэл шинж тэмдэггүйгээр өвчилж, вирус тээж байсан байж магадгүй юм байна.

Мөн цэргүүдийг Вашингтон хотод ирэхэд нь нэг бүрчлэн шинжилгээ авахын оронд ердөө халууныг нь үзэж, халдвартай хүнтэй хавьтсан эсэх талаар асуумж бөглүүлэх төдий арга хэмжээ авчээ. Түүнчлэн цэргүүд нийтээрээ хоорондоо халдвар хамгааллын дэглэм хангалттай сахин мөрдөөгүйгээс гадна давчуу, агаарын солилцоо муутай, зай барих боломжгүй нөхцөл байдалд олуулаа байрлаж байсан нь халдвар хурдтай тархах шалтгаан болсон байна.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж