Хошорюү С.Бямбасүрэн качикоши хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Хошорюү С.Бямбасүрэн качикоши хийлээ

Хошорюү С.Бямбасүрэн качикоши хийлээ

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.01.22) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 мянган үзэгчийн өмнө явагдлаа.

Барууны манлай, башёг тэргүүлэгч озэки Шодай сэкивакэ Таканошог давсан бол зүүний манлай озэки Асанояама маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг давжээ. Мөн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн тавд эрэмбэтэй Эндог давж, ес дэх даваагаа авсан байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Такаяасүд өвдөг шорооджээ.

Башёг тааруу эхлүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 10-д эрэмбэтэй Шиманоүмиг, Ичиножо А.Ичинноров Саданоүмиг, Кирибаяама Б.Лхагвасүрэн Тэрүцүёошиг тус тус давсан байна. Хошорюү С.Бямбасүрэн энэ өдөр найм дахь даваагаа качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ.

Одоогоор озэки Шодай, Дайэйшо нар 11 даваа, хоёр унаатай башёг тэргүүлж байгаа бол тэдний араас есөн даваа, дөрвөн унаатай озэки Асанояама, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров, Котоновака нар удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж