Бүлэглэн адуу хулгайлж нядалсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ | News.MN

Бүлэглэн адуу хулгайлж нядалсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Бүлэглэн адуу хулгайлж нядалсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Бүлэглэн адуу хулгайлж нядалсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хоёрдугаар багийн нутаг, “Хавчуугийн бууц” хэмээх газраас адууны гэдэс гарган хаясан байхыг олж, түүний мөрөөр тус аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хулгайд алдагдсан таван адууг нядалж, махыг Дундговь аймгийн төвд махны ченж нарт зарж борлуулсан хэрэг гарч, Адаацаг, Сайнцагаан сумын гурван иргэн бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон шалгаж эхэлсэн байна.

Хохирогч Б.Балжиннямын мэдүүлснээр, нэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найман тооны адуу нь алга болжээ. Тэрбээр "Зүүн өмнөөс мотоциклтэй хүн тууж явсан мөрөөр явтал айлын хороон дээр бойлсон, гэдсийг нь гарган хаясан байсан тул цагдаад мэдэгдсэн" гэжээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, малаа тогтмол хариулга маллагаатай байлгаж, сонор сэрэмжтэй байхыг малчдад онцгой анхааруулсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-23 64.119.20.172

Малчдын өөрсдийнх хариуцлагын асуудал ш дээ, нэгэнт өмч хөрөнгө нь юм бол яаж харж, хамгаалах нь өөрсдийнх нь асуудал ш дээ, хаана боломж байна тэнд хулгай байх л болно, боломжийг нь гаргаж өгөөд байвал хулгайлах хүн нь (тэр нь бас нэг малчин) олдоод л байх байлгүй дээ

Avatar

h 2021-01-23 202.9.46.219

toriin hulgaachuuuud say say mal hulgaalsan tegeed

Avatar

Зочин 2021-01-23 192.82.67.25

Энэ малын хулгайчидыг хурууг нь тайрдаг болгоё

Avatar

иргэн 2021-01-23 103.57.92.226

Нөгөө ААВ хууль буюу Үндсэн хуулинд"Мал сүрэг ТӨРийн хамгаалалтан байна" гэж байдаг уу.Хэрэв тийм бол ТӨРИЙН Эсрэг гэмт хэрэг үйлдлсэн гэж шийтгэмээр.

Avatar

Зочин 2021-01-23 202.179.26.150

ТӨДӨН ТӨГРӨГ ХҮРТЭЛ ХУЛГАЙЛЖ БОЛНО, ОЙН БАЯРААР ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛНЭ ГЭСЭН ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ХУЛГАЙЧДЫН УЛС ШҮҮ ДЭЭ

Avatar

Irgen 2021-01-23 192.82.69.117

Ted end hatuu yal onoo

Avatar

Гар нь татаасай 2021-01-23 139.5.218.186

Гар нь татмарууд

Avatar

Жавар өвгөн 2021-01-23 202.9.46.92

Дундговь дуу хуурын нутаг гэсэн чинь опоо адууны хулгайч нарын нутаг болсон уу?

Avatar

хүннү 2021-01-23 202.179.27.100

Нямбаатар минь хулгайч нараа яая гэж бодож байна. ингээд л байг уу? Энэ хулгайч нар цөөрөх шинжгүй, төсвийн хулгайч, малын хулгайч, халаасны хулгайч… энэ олон төрөлжсөн хулгайч нарын тоо өсөөд байх шиг байна.

Avatar

Зочин 2021-01-23 203.91.115.52

Хулгай авчихна гээд л малчин хүн малаа өдөр шөнөгүй манах ёстой юм уу эсвэл мал,малчдыг зовоож байгаа хулгайч нараа хашаа хороонд оруулан манаж байх уу.Аль нь оновчтой вэ.Хулгайчийнхаа нүүрийг,нэрийг нууж байгаад малаа мана,алдвал хохь гэх аятай юм яриад байдаг чинь юу гэсэн үг вэ.Хууль цагдаа хэний талд байна? Өдий төдий мал хулгайд удаа дараа алдасан малчид цагдаад өгөөд дийлэнхи нь олддоггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж