Бүлэглэн адуу хулгайлж нядалсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Бүлэглэн адуу хулгайлж нядалсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Бүлэглэн адуу хулгайлж нядалсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хоёрдугаар багийн нутаг, “Хавчуугийн бууц” хэмээх газраас адууны гэдэс гарган хаясан байхыг олж, түүний мөрөөр тус аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хулгайд алдагдсан таван адууг нядалж, махыг Дундговь аймгийн төвд махны ченж нарт зарж борлуулсан хэрэг гарч, Адаацаг, Сайнцагаан сумын гурван иргэн бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон шалгаж эхэлсэн байна.

Хохирогч Б.Балжиннямын мэдүүлснээр, нэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найман тооны адуу нь алга болжээ. Тэрбээр "Зүүн өмнөөс мотоциклтэй хүн тууж явсан мөрөөр явтал айлын хороон дээр бойлсон, гэдсийг нь гарган хаясан байсан тул цагдаад мэдэгдсэн" гэжээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, малаа тогтмол хариулга маллагаатай байлгаж, сонор сэрэмжтэй байхыг малчдад онцгой анхааруулсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж