БНХАУ гадны онгоцууд руу гал нээхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

БНХАУ гадны онгоцууд руу гал нээхийг зөвшөөрлөө

БНХАУ гадны онгоцууд руу гал нээхийг зөвшөөрлөө

Хятад улс өчигдөр (2021.1.22) анх удаа эргийн харуулууд эрх баригчдын тушаалыг хүлээлгүй өөрсдөө шаардлагатай гэж үзвэл ойролцоо яваа гадаадын хөлөг онгоууд руу гал нээхийг зөвшөөрсөн хууль баталлаа. Ингэснээр АНУ, Тайвань, Япон тэргүүтэй орнуудын Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулах хөлөг онгоцуудад болзошгүй аюул учирч байгаа юм.

Бээжин Зүүн Хятадын тэнгист Японтой, Өмнөд Хятадын тэнгист өөр хэд хэдэн орнуудтай дайны шинжтэй сөргөлдөөнтэй байгаа билээ. Тухайлбал, тусгайлан томилогдсон эргийн харуулууд ойролцоох уснаас гадаад орнуудын загасчны завиудыг хөөн зайлуулж, зарим тохиолдолд живүүлэх хүртэл арга хэмжээ авч байгаа аж.

Харин өчигдөр (2021.1.22) Хятадын хууль тогтоогч дээд байгууллага бүх ард түмний их хурлын байнгын хороо эргийн харуулуудад зориулан шинэ хууль баталжээ. Хуулинд эргийн харуул өөрөө шаардлагатай гэж үзвэл эрх баригчдын тушаалыг хүлээлгүйгээр гадаад орны хөлөг онгоц, завины учруулах хохирлоос сэргийлж ямар ч арга хэмжээ авч болно хэмээн заажээ. Цаашлаад эргийн харуул гар зэвсэг, усан онгоцны зэвсэг, агаарын зэвсэг ашиглаж болно хэмээснээс гадна эргийн харуул Хятадын эзэмшлийн усанд буй гадаадын ямар ч биетийг бүрэн устгаж болно гэж бичсэн байна.

Мөн хуулинд заасанчлан эргийн харуулууд өөрсдийн дураар тодорхой шугам татаж, тэр дотроо аюулгүй байдал сахиулах арга хэмжээ авах эрхтэй аж. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунеиний хэлснээр, шинэ хууль элдэв буруу санаа агуулаагүй бөгөөд зөвхөн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, энх тайвны зорилготой юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
БурууБуруу
20
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж