Самсунгийн Notebook 9 борлуулалт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Самсунгийн Notebook 9 борлуулалт сайтай байна

Энэ оны эхээр Өмнөд Солонгосын Самсунг корпораци маш нимгэн, хөнгөхөн, ердөө 0.84кг жинтэй нөүтбүүк болох Notebook 9 загвараа танилцуулсан билээ. Энэхүү загвар нь Windows 10 үйлдлийн системтэй, 13 инчийн дэлгэцтэй, Core i7 CPU, 8GB RAM-тай, 256GB SSD багтаамжтай ба 839 грамм жинтэй, хоёр USB 3,0 оролттой, SD карт уншигчтай, 10 цаг цэнэгээ барих хүчин чадалтай юм.

Харин энэхүү загварыг энэ сарын эхээр худалдаалж эхэлсэн ба 1000-1400 ам.долларын үнэтэй байгаа юм. Хөнгөн нэг гар дээрээ бариад л ажиллаж болох уг нөүтбүүк хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа гэнэ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж