Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр (2021.1.23)-өөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шаардлага гаргажээ. Тухайлбал, үс засах үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл, шаардлагад утас болон интернэтээр урьдчилан захиалга авч үйлчлэх, үс засах суудал хоорондын зай 2-2.5 метрийн зайтай байруулах зэрэг 12 зүйлийг багтаажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тогтмол шалгалт явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ