МоАН Санаачлагын салбар Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт байгуулагдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МоАН Санаачлагын салбар Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

МоАН Санаачлагын салбар Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт байгуулагдлаа

“МоАН Санаачлага”-ын Дорнод аймаг дахь гишүүдийн анхдугаар хурлаа энэ гуравдугаар сарын 24-ний өдөр хийлээ. Дорнод дахь салбар зөвлөлийг тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Хүний хөгжил мэдээлэл технологийн академи”- ийн сургалтын төвийн багш нар, “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ-ын төлөөлөл, Нийгмийн ажилтан багш нарын оролцоо санаачлагатайгаар зохион байгуулсан байна. Уг хурлын үеэр Санаачлагаас зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг чухалчлаад иргэд сонгогчдын улс төр, эрхзүй, эдийн засгийн боловсрол, нийгэмд тулгамдаад буй гэр бүл салалт, архидалт, залуучуудын ёс зүйн боловсрол, шийдвэр гаргах түвшинд иргэд сонгогчдын оролцооны талаар түлхүү ярилцаж, уг асуудалд цогцоор хандаж хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулах, бусад ТББ- уудын үйл ажиллагааг дэмжин нягт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санаа санаачлагууд гарч байв.

Салбар зөвлөлийг Удирдах Зөвлөлөөс баталсан журмын хүрээнд байгуулж, Тэргүүнээ сонгосон бөгөөд Дорнод аймгийн МоАН Санаачлагын Тэргүүнээр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, аймгийн Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Базаргүрийг санал нэгтэйгээр сонголоо. Мөн Дорнод аймаг дахь МоАН санаачлагын гишүүдийн анхдугаар хуралдааны үеэр есөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгож томилсон байна.

Салбар зөвлөл байгуулахтай холбогдуулан МоАН Санаачлагын Удирдах зөвлөлийн гишүүн Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Ж.Равдандорж, С.Билэгсайхан нар Дорнод аймагт очиж гишүүдийн анхдугаар хуралд оролцож “МоАН – Дорнод салбар” батламжийг салбарын Тэргүүнд гардуулж өглөө.

Удирдах Зөвлөлийн гишүүдийн зүгээс салбар зөвлөлийн үйл ажиллагаанд амжилт хүсэн санаачлага гарган орон нутгийн хөгжилд өөрсдийн оролцоог нэмэгдүүлж, бусдад зөв үлгэр үзүүлж ажиллахыг санал болгосон юм.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-30 122.201.21.61

Хөөрхий дөө, Билэгсайхан хэмээх Молигосайхан ч гэж дээ, чааваас даа.