Нийслэлийн онцгой комисс өнөөдөр (2021.01.22) хуралдав. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд маргаашаас бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх захирамж гаргалаа.
Энэ хүрээнд үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө. Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай юм.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна гэж НЗДТГ-аас мэдэгдлээ.
Холбоотой мэдээ