Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ | News.MN

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.

Эрх баригч намаас оруулж ирсэн тус саналыг Ерөнхийлөгч тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн барина. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр тогтоолын төслийг өөрөө танилцуулах хуультай юм байна. Хэрвээ Ерөнхийлөгч өнөөдөртөө багтаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулах тогтоолын төслийг УИХ-д оруулахгүй бол ирэх долоо хоногт шинэ Ерөнхий сайдыг томилно.

Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд

Улсын их хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын их хуралд оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө”  гэж заасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2021-01-22 202.9.46.139

Оюун-Эрдэнэ элбэгдоржоос 100% илүү монголоо гэсэн сэтгэл, зүрхтэй хүн. Сэтгэл зөв бол үйл зөв боодог. Харин Соёлын саад Чулуунаа зайлуулаарай даа…

Avatar

Монгол 2021-01-22 122.201.31.48

Шинэ үеийн засгийн газар ч гэх шиг, одоогоос гучаад жилийн өмнө ардчилал гэдэг нэрээр баахан залуучууд төрийн толгойд гарч ирж өнөөдрийн ялзарсан нийгмийг үүсгэсэн. Тэр үеийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалт зогсож, хамаг өнгөтэй болгоныг хувьчлал нэрээр тэд хувьдаа авч баяжсаныг мартаж болохгүй. Иймээс шинэ үеийн, залуучуудын засгийн газар гэдэгтээ санал нийлэхгүй байна, харин өнөөдрийг хүртэл шудрага үйлсийн төлөө дуу хоолойгоо гаргаж байсан ард түмний засаг байгаасай гэж хүсэж байна.

Avatar

Зочин 2021-01-22 202.9.47.10

ОГЦОРСОН З.Г-ААС САЙДУУД ОРУУЛААД ЭХЭЛБЭЛ АРД ТҮМЭН МАН-ЫГ ҮЗЭН ЯДАХ БОЛНО .ОЮУНЭРДЭНЭ ШУДРАГА АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛБАЛ АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВИНА..ХҮРЭЛБААТАР ,НЯМБААТАР ,ЧУЛУУН ,СОДБААТАР НАРЫГ АРД ТҮМЭН ДЭМЖИХГҮЙ ,МӨН СҮ.БАТБОЛД ,ЧОЙЖИЛСҮРЭН ,Ц.НЯМДОРЖ ,М.ЭНХБОЛД ,Ж.МӨНХБАТ ДЭЛГЭРСАЙХАН,ЭНХАМГАЛАН,НАРЫГ САЙДЫН СУУДАЛД СУУХЫГ АРД ТҮМЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ .ЁР НЬ ТӨРИЙН ТЭРГҮҮН ШИГ ТӨРМӨЛ УЛС ТӨРЧ МАН -Д ХАРАГДАХГҮЙ БАЙНА ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙ СОНГОСОН СОНГОЛТ МЭРГЭН БАЙЛАА.

Avatar

Зочин 2021-01-22 202.9.47.10

МАН-ЫНХАНД ЧАДАХГҮЙ ЮМ АЛГА МУУ ЮМАНДАА ГАРШСАН ХҮМҮҮС ,АРД ТҮМЭН ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭЖ АВЛАА ,АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛООД ,ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД , ХООЛГҮЙ ӨЛСГӨЖ ХОРЬЧИХООД ДАРАА НЬ Е.С – .ЭРХ МЭДЭЛД ШУНАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ӨРСӨЛДӨХ ТАКТИКАА ГАРГАЛАА ,АРД ТҮМЭН ЭНЭ ЗАЛЬ МЭХИЙГ НЬ СОНГУУЛЫН ҮЕЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ,АРД ТҮМЭН ХАРАХ ҮЛДЛЭЭ.ХЭРЭВ З.Г- ОГЦОРЧ ХАРИУЦЛАГАА ҮҮРСЭН БОЛ КАБИНЕТААРАА 100% ОГЦРОХ БАЙСАН БАС Л АРД ТҮМНИЙГ ТОХУУРХАН ДОРОМЖЛОН ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ СУГЛАН АВАХ ЖҮЖИГ БАЙЛАА ,ГУТАМШИГ!

Avatar

иргзн 2021-01-22 202.179.26.88

Ядрах цагт Нөхрийн чанар танигдана гэгчээр МАН Хүрэлсүх ийм Хүнд хэцүү цагт Худлаа сүржигнэж Улс орон Ард иргэдээрээ тоглож Хувийн тоглолт хийж Ерөнхийлөгчийн Нэр хүндийг Гутаах оролдлого хийж Ерөнхийлөгчийн сонгуульд Нэр дэвших гэж байгаа бол Бүү горьд Хүрэлсүхээ, Ард түмэн Тэнэг биш, Ерөнхийлөгч өө МАН-ын саналыг Буцаагаад бай,

Avatar

Зочин 2021-01-22 59.153.115.249

Оюунэрдэнэ зүгээр зүгээр… Тун дажгүй боломжийн санал. Баттулга өөрийн хувийн нэг хоёр /оффшор, төмөр замын/ асуудал аа тохироод томилох хэрэгтэй. Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгож өөрчлөн шинэчлэх хуулийг чинь голлож хөөцөлдөж батлуулсан хүн шүү дээ. Одоо батлуулсан хуулиа Эрдэнэт шиг ажил хэрэг болгох чадвар зориг энэ залууд бий. Харин энэ доор дандаа гүүгл орчуулга ашиглаж гадаад этгээдүүд коммент бичээд байна. Харин сүбатболд энхамгалан нар бол яг сайханбалаг шиг сэтгэл зүрхтэй

Avatar

ДОРЖ 2021-01-22 66.181.179.67

НААД ОЮУНЭРДЭНЭ ИЙГ ДОЛООН УДАА БУЦАА. ТЭЭР ЖИЛ САХАЛТАЙ ЧӨТГӨР БАГАБАНДИ ГЭЖ МУУ л***р АН ИЙН ДА ГАНБОЛДЫГ ДОЛООН УДАА БУЦААЖ МОНГОЛ ТӨРӨӨР ДООГ ТОХУУ ХИЙЖ БАЙСАН МУУ МАНЫ ХУЛГАЙЧУУДАД САНУУЛГА ӨГ.

Avatar

зочин 2021-01-22 103.229.120.120

Энэ нь урд оюу толгойн булхайг илчилсэн Алтанхуягын засгын газарыг буулгасан засгын газрыг буулагасан , дараа нь дубайн гэрээ хийж сайханбилиг ДубайН ГЭРЭЭ ХИЙЖ МОНГОЛЫГ ХҮНД БАЙДАЛДП ОРУУЛСАНТАЙ АДИЛ ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА..Оюутолгойтой гэрээ хийх үед болж байгаа нь сэжигтэй? монголчуудыг өөрсдөөр нь намнаж 31 өмнө гэрээг хүчингүй болгох боломжыг хааж байна.
Оюуэрдэныг ерөнхийлэгч хаавал тэр үнэн болно.

Avatar

Гал 2021-01-22 202.126.88.163

Өлөн золбин, гуйранч гаралтай хятад цустай коммунист нохойнууд улс орноо сүйрэлд оруулж, элгээр нь хэвтүүлж хаячихаад хулгайч нохой мэт зугтаж гарчихаад дахин юу шиншилнэ вэ…

Avatar

Зочин 2021-01-22 66.181.161.91

Монгол төрийг доромжилж байна дөө ….Нэ пяскаанууд …..

Avatar

Зочин 2021-01-22 103.212.118.56

Харин нийгмийг эмх замбраагүй байдал,үймээн самуунд турхирч Засгийн газрын хэвийн тогтвортой ажиллах боломж боогдуулсан,төрийг хямрааж, ард олны сонголтыг нухчин дарсан Ардчилсан намын увайгүй үйлдэл дарангуйлалыг олон нийтэд тод харлаа.Ардчилагч гэгчдийн үнэн нүүр ил царайгаа ил харагдлаа.Тэд төрийн ажлыг саатуулж, ард олныг хохироох ашиг хонжоо олох л зорилготой.

Avatar

Жир монгол хүн 2021-01-22 66.181.160.95

ЗГ, УОК-ын буруугаас хүн амиа алдаж байхад тоодоггүй Хүрэлсүх, хэдхэн секунд хальт даарсаны төлөө адгийн тэнэг жүжиг тавив. Ийм адгийн бохир жүжиг тавьж Монголчуудыг нохойноос доор үзлээ дээ та нар. Ард түмний гомдол хилэн хатуу шүү.

Avatar

зочин 2021-01-22 66.181.179.67

МАН Ы НОВШНУУД ОЛОНХИ ТЭГЭЭД БЯРТАЙ НАМЫН ДАРГАА ГАНЦ ТААВЧИК ХАЛАТ ХОЁРООС БОЛЖ УНАГАХГҮЙ ТЭГЭХЭЭР ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ БАЙСАН . ЭСВЭЛ ТЭР ЕРӨНХИЙ САЙД НЬ ЗҮГЭЭР Л СҮРЛЭН СҮГ БАЙСАН БАЙНА ДАА.

Avatar

Дорж 2021-01-22 66.181.182.221

Түгжил Оюу н-Эрдэнэ нь удахгүй биз дээ

Avatar

Зочин 2021-01-22 202.21.108.2

Энэ ЗГ чинь алдаа гаргасны төлөө танхимаараа огцроогүй юм уу. Огцронгуутаа буцаад танхимдаа орох ямар логик байдаг юм бол. Мөн энэ үүднээс харвал ЕС-ийн ажлыг хийж чадаагүйгээсээ болж биднийхээр ажлаасаа халагдсан хүн дэвшиж Ерөнхийлөгч болохгүй байлгүй дээ гэж бодогдох юм

Avatar

Зочин 2021-01-22 202.126.88.213

Yag iim shaltgaan zaagaad, Hero hor nairuulaad, Oyuk,Genk hoer chamaig tsasan deer temeen tavhai suulganadaa,HVVK mini harj l baigaarai ! Temeen tavhai gej medeh vv? Tsasan deer umudgvi suulgahaar temeen tavhainii dvrs gardag yum.

Avatar

Зочин 2021-01-22 192.82.69.67

Хорчин зипда ЕС болохоор энэ улс орон яана даа. Ямар ч ирээдүй алга

Avatar

ЗОЧИН 2021-01-22 202.21.126.30

ЦААД ТУЛГА ЧИНЬ ЯМАР ЮМ БОДОЖ ОЛЖ СУУГАА БОЛ. ЗҮГЭЭР Л ҮНДСЭН ХУУЛЬДАА ЗАХИРАГДААРАЙ ЕӨК-ӨӨ

Avatar

Ж 2021-01-22 66.181.160.95

Монголын ард түмэн Баттулга ерөнхийлөгчийнхөө төлөө эцсээ хүртэл эрслэн босноо нохой минь

Avatar

Зочин 2021-01-22 103.212.118.56

Бослогоор далайлгаж төрийн ажил булаан авч эрхлэдэг цаг өнгөрсөн. Төрийн албыг сайн хийснээ олон түмэнд харуулж байж сонгогдож ажилладаг болсон шүү. Ардчилагчид фашистүүдээс дор гэдэг ч үнэн бололтой..

Avatar

Зочин 2021-01-22 5.186.119.109

OyunErdene chi chadnaa. Hurelsuhed bayarlalaa

Avatar

Зочин 2021-01-22 202.126.88.213

Oyukiig ES bolgosnoor Hvvk chi Mongol Ulsiig Battulgiin hvzvv nees zvvgeed tavilaa shvv ! Herogiin nairuulgaar bvh yum shuluudlaashvv !
Nad 2 argument bna. 1-rt. Unuudriin mongol hvnd vzel sanaa gej baihgvi. Ah dvv hamaatan sadan l gej bii. Oyuk Hvvktei yamar, harin Herotoi yamar holbootoi bilee.
2-rt. Unuudriin hvn munguteigii ni l dagana. Hvvk gants terbumtaig hvn bvhen medne,harin Herkog heden terbumtaig hen ch toolood gargaj chadahgvi!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж