Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.

Эрх баригч намаас оруулж ирсэн тус саналыг Ерөнхийлөгч тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн барина. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр тогтоолын төслийг өөрөө танилцуулах хуультай юм байна. Хэрвээ Ерөнхийлөгч өнөөдөртөө багтаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулах тогтоолын төслийг УИХ-д оруулахгүй бол ирэх долоо хоногт шинэ Ерөнхий сайдыг томилно.

Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд

Улсын их хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын их хуралд оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө”  гэж заасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж