Индонезид амны хаалтгүй хүмүүсийг суниалгаж шийтгэж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Индонезид амны хаалтгүй хүмүүсийг суниалгаж шийтгэж байна

Индонезид амны хаалтгүй хүмүүсийг суниалгаж шийтгэж байна

Индонезийн Бали арлын эрх баригчид амны хаалт зүүх журмыг зөрчсөн гадаадын иргэдэд хачирхалтай шийтгэл ногдуулж байна. Тус улсад covid-19-ийн тархалт эрчимжиж байгаа учир олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх захирамж гаргасан юм.

Тус арлыг зорин ирсэн гадаадын жуулчид энэ журмыг ихээр зөрчих болсон байна. Торгууль төлөх болоход жуулчдын зарим нь энэ журмыг мэдээгүй, амны хаалтаа мартсан, авч амжаагүй байна, амны хаалт нь урагдаж, норсон гэх зэрэг шалтаг тоочдог байна.

Сүүлийн өдрүүдэд нийт 100 гаруй хүн дээрх журмыг зөрчин шийтгүүлснээс 70 орчим нь бэлэн мөнгөөр торгуулиа төлжээ. Харин тухайн үед бэлэн мөнгөгүй явсан хүмүүсийг гар дээр нь суниалгаж шийтгэсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Хууль тогтоогчид очиж шаардлага тавихад амны хаалт зүүгээгүй иргэд бэлэн мөнгөгүй бол 50 удаа суниах ёстой бол амны хаалтаа буруу зүүсэн хүмүүс 15 удаа суниаж шийтгүүлэхээр болжээ.

Цар тахлын улмаас гадаадаас шинээр жуулчид нэвтрүүлэхгүй байгаа ч тус улсад амьдардаг гадаадын иргэдийг Бали арал руу аялахыг зөвшөөрч байгаа юм. Мөн Бали арал дээр удаан хугацаагаар амьдарч буй гаднын иргэд ч их байдаг аж.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж