“Багануур” ХК техникийн шинэчлэл хийлээ | News.MN

“Багануур” ХК техникийн шинэчлэл хийлээ

“Багануур” ХК техникийн шинэчлэл хийлээ

“Багануур” ХК техникийн шинэчлэл хийлээ

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны 12,5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Багануур” ХК-д техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэрээг оны өмнө үзэглэсэн. Энэхүү гэрээний дагуу нийлүүлэх 12 ширхэг техникээс эхний ээлжийн есөн техникийн түлхүүрийг өнөөдөр /2021.01.22/ гардуулан өгч, анхны ажилдаа гарлаа.

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг илч гэрлээр тэтгэх үүрэг хүлээн ажилладаг “Багануур ХК-д жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм.

Өвлийн ид ачааллын үед 100 тонны даацтай зургаан хөрс тээвэрлэлтийн, 60 тонны даацтай нэг нүүрс тээвэрлэлтийн автосамосваль, хоёр бульдозероор техникийн шинэчлэл хийж буй нь цахилгаан станциудыг нүүрсээр найдвартай хангахад ихээхэн хувь нэмэр болох  хөрөнгө оруулалт болсон тухай “Багануур” ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулуун онцолж байв.

Техник шинэчлэл хийснээр ашиглалтын зардлыг 2,9 тэрбум төгрөгөөр бууруулж, технологийн хувьд уурхайн хүчин чадал 500 мян.тн-р нэмэгдэж, жилд 4,5 сая.тн нүүрс олборлох боломжтой болж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг “Трансвест Монголиа” ХХК нийлүүлж байгаа бөгөөд үлдсэн 60 тоннын даацтай хоёр автосамосваль, 6.5 м/куб-ын шанагатай гидро эксковаторыг ирэх хоёрдугаар сард нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

400МВт ДЦС барих нь 2021-01-22 202.9.40.100

Станц барьж эхлэх нь. Хувьцааг нь эртхэн авч дарна аа.

Avatar

Зочин 2021-01-22 66.181.161.90

Manaid 150 tonnii 100 shirheg damp 80 tonnii 50 shirheg damp 40 tonnii 30 shirheg damp ajillaj bna yamar bna

Avatar

Зочин 2021-01-22 66.181.189.28

Комацү баахан өгчээ.

Avatar

Зочин 2021-01-22 202.72.247.58

САЙН БАЙНА БАЯРЛАЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж