АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгох хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа | News.MN

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгох хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгох хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгох хуульд Ерөнхийлөгч хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт (2020.11.20) хүргүүлсэн албан бичигт, УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчин баталсан гэжээ.

Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх замаар Авлигатай тэмцэх газрын хяналтад байх нийт 41,686 албан тушаалтан байдаг. Эдгээр албан тушаалтны 170 нь Улсын Их Хурлаас тус тус томилогддог бол 8,053 нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, үлдсэн 33,428 нь Засгийн газар, Засгийн газрын агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм.

Дээрх тоон үзүүлэлт нь Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахыг бүрэн тодорхой харуулж байна.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь эрх баригчдын зүгээс 60 тэрбумын, ЖДҮ-ийн, оффшор, концесс, тендерийн хэрэгт холбогдогсдоо хуулийн аргаар цайруулах, зөвхөн үүний тулд хууль, шүүхийн байгууллагуудыг ямар ч хяналт-тэнцэлгүйгээр өөрсдийн нөлөөлөлд бүрэн оруулж, Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг үл тоосон хуулиудаар эрхшээл, дарлалдаа авч байгаагийн эхлэл юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ  онцолжээ.

Түүнчлэн хуулийн энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдал болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын холбогдох заалт, Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус нийцэхгүй, Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг аливаа зүй бус нөлөөлөл, үүний дотор улс төрийн нөлөөллөөс ангид байлгах нөхцөлийг хангах талаар олон улсын өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг бүрэн зөрчигдөхөд хүргэж байгааг дээрх албан бичигт тэмдэглэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-01-22 192.82.78.130

АТГ мөнгөтөй харьцдаг засгийн газарт хамгийн гол хяналт тавтх ёстой гэтэл тэр томилсон даргынхаа эсрэг байж хэзээч чадахгүй

Avatar

Tsetsegmaa 2021-01-22 64.119.20.50

Shuuh, atg, tagnuul, tsereg tsagdaag UIH 75 umuu tuunees deesh sanalaar tavij boldoggui umuu? Erh bish neg hunii erh medel bish 76 hun bna daa

Avatar

Баажаа 2021-01-22 202.55.188.100

Ямарч нөхцөл байдалд, ямарч цаг үед Ерөнхий сайд АТГ-ын даргыг сонгож томилох нь буруу шүү буруу бүр аймшигтай үр дагавартай маш буруу шийдвэр болох нь тодорхой байгаа биздээ. Тэр хүн Их хурал, Засгийн газрын өөрийн талын хүмүүсээ хэзээч үнэн зөвөөр нь шалгуулж хэрэг үүсгэж чадахгүй шүү дээ даанч дээ үүнийг ойлгож ядаад байх зүйл алга байна шүү дээ өөрсдийнхөө арьсаа хамгаалаад, гэм буруугаа далдлаад л өнгөрөө. Больж үз харин Тэр ашиг сонирхолын зөрчилтэй байгаа бол бүх нийтийн санал асуулгаар

Avatar

Баажаа 2021-01-22 202.55.188.100

Ерөнхийлөгчийн тавьсан хориг зөв байнаа хэрхэвч Ерөнхий сайд санал болгож томилох эрх байж болохгүй шүү дээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч юмуу эсвэл бүх ард түмэн олон нийтийн санал асуулгаар АТГ-ын дарга холбогдох удирдлагууд нь сонгогдох ёстой. Энэ нь жинхэнэ ёс зүй хууль дүрэм, бодит байдалд шудрага нийцэх болно.

Avatar

Зочин 2021-01-22 64.119.25.78

ШҮҮХ , АТГ, ҮХЦ, ЗЭРЭГИЙГ ХАРААТ БУ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШУДРАГ АЖИЛАЖ ЧАДАХ ӨОЛГИЙ ГЭВЭЛ
ИРГЭНИЙ БАЙГУУЛАГ ИРГЭД НЭР ДЭВШҮҮЛЭЖ АРД ТҮМЭН НИЙТЭЭР СОНГОДОГ АРД ТҮМЭН АЖИЛД НЬ ХЯНАЛТ ТАВДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-01-22 202.126.90.158

Jenko Mongol turd gai bolj hanaaguii yu

Avatar

зочин 2021-01-22 64.119.22.231

Монголд шүүх нэг хүний нөлөөнд бүрэн орсон. Одоо АТГ женкогийн халаасанд орж явач болохгүй. АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгоод УИХ баталдаг байх нь зөв шүү. Тэр хориг энэ тэр ямар хамаа байнаа

Avatar

Зочин 2021-01-22 103.57.92.75

Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэж их л оролдсондоо. Бүр нийт ард түмний санал асуулга явуулахаа шахсан шүү. Ерөнхийлөгч өөрөө өөрийнхөө ажлын төлөө хууль санаачилж болдоггүй юм шүү дээ.. жинхэнэ нэг хүний дарангуйлал тогтоох байлаа. Яадаг ч байсан Монголд парламентын засаглалааа хамгаалах ёстой. Энэ бол ардчилалын амин сүнс нь юм

Avatar

Зочин 2021-01-22 64.119.20.50

Erunhiilegchiin zasaglal bol estoi bolohgui.

Avatar

Зочин 2021-01-22 123.194.177.97

JIJIG GAR DAA

Avatar

Зочин 2021-01-22 66.181.189.180

Монгол Улсын ерөнхийлөгч хүн УИХ-ын эрхэм индрээс Сү.Батболдын бүлэг төрийн эргэлт хийх гэж байна гэж хариуцлагатайгаар хэлсэн. Тийм юм огт болсонгүй. Үүнийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй болов уу? Эсвэл нотлох хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгч хүн ингэж барин тавин төрийн индэр ашиглан худал ярьж болохгүй шүү дээ. Импичмент зарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-22 192.82.75.105

Тийм байгааг хэн үгүй гэх юм бэ? Тийм хуйвалдаан маш далд байдаг. 100 жилийн дараа ч илэрч байж мэднэ. Баттулга Батболд ерөнхий сайд болох гэж байна гэж хэлээгүй шүү. Ерөнхий сайдыг ерөнхийлөгчид танилцуулж томилдог. Үг хэлж байхдаа Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаар их хуралд оруулна Баттулга мэдэж байсан гэдэгт ямар ч усан тэнэг эхгэлзэхгүй биз. Шал өөр юмыг тэнд хэлсэн нь мэдээж. Юу гэдэг нь ил болох биз ээ.

Avatar

Зочин 2021-01-22 103.57.92.75

Их нарийн ширийн юмыг нь мэддэг нэг хүн гарч ирэх шив дээ. УИХ дээр яаран санран гарч ирж хэлсэн үг бол баримт шүүдээ. Үүнийг хэн ч няцаах боломжгүй болсон шүү дээ. Таамгаар ажлаа хийдгээ болих хэрэгтэй. У.Хүрэлсүх өөрийн баруун гар ЗГХГ-ын дарга нутгийн дүүгээ Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүллээ. Үхсэн хатсаны чинь төрийн эргэлт. Юугаа солиорно вэ?

Avatar

Зочин 2021-01-22 192.82.71.153

Tur bureldhuuneeree ogtsorno gedeg tur ergej baigaagaar oilgogdono.Gol n Su Batboldiin asuudal ilerch ,Oyu tolgoin geree geh zereg notstoi asuudal uuseh uyed turiig chadamjgui bolgoj baigaa n mash hor urshigtai yavdal bolj baigaag helj baigaa hereg yum.
Tuunees kinon deer gardag turiin ergelt gej oilgoh haraggui haha.

Avatar

Зочин 2021-01-22 64.119.21.175

:Дэмжиж бн. Засаг нь өөрийгөө хянах даргыг сонгож болохгүй олон улсын жишигтэй.

Avatar

иргэн 2021-01-22 202.179.26.88

Зөв дэмжиж байна, МАН-ын Дарангуйлал Хулхидалт хэрээс хэтэрч байна,

Avatar

Хүрэлсүхийг зодох хэрэгтэй 2021-01-22 196.53.0.211

Монголын улс төрчдийн дунд Хүрэлсүхийг зодож, айлгаж чадах эр хүн байдаггүй л юм байх да. Ерөнхий сайд санал болгож УИХ томилно гэдэг чинь дарангуйлагч ерөнхий сайд хүчээрээ түрээ барин томилж, УИХ дуртай дургүй ёс төдий зан үйл хийнэ гэсэн утгатай зүгээр л үгэн тоглоом байхгүй юу да. АТГ-ын даргыг санал болгох эрхтэй хүн нь ерөнхий сайд болвол АТГ-ын дарга чинь ЦЕГ-ын даргаас ялгаагүй болно. Удахгүй ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, ҮХЦэцийн даргыг ерөнхий сайд хүчээр тулган санал болгодог болно

Avatar

зөв 2021-01-22 202.179.27.8

зөв

Avatar

Иргэн 2021-01-22 192.82.78.67

Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, АТГ-ын даргыг томилж хонгил үүсгэдэг байсан цагаа санагалзаж байгаа биз. Ерөнхийлөгч томилдог болсон ч лав л Женкогын үед биш шүү. Хариуцлагаа үүрэх цаг нь болсон байлгүй

Avatar

zochin 2021-01-22 192.82.74.235

УИХ ёстой ашиг сонирхлын зөрчилд орно. Тэнцвэртэй байдал алдагдана. Ерөнхийлөгч муу сайн хүн байх нь хамаагүй, АТГ-ын даргын томилгоонд Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар оролцохоос өөр арагүй

Avatar

ЗОЧИН 2021-01-22 202.21.126.30

ЕӨК-ИЙН 15 ДАХЬ ХОРИГ ИНГЭЭД УНАВАА ГЭЖ

Avatar

Зочид 2021-01-22 66.181.178.120

Хориг тавих нь зов шуу дээ арай болохгуй

Avatar

Зочин 2021-01-22 66.181.184.105

Х.Баттулга бол Оросын нөлөөнд байдаг гэсэн хардлагатай итгэлгүй хүн! Гэвч энэ удаагийн хориг тавьсан асуудал нь маш зөв байна!!! Авлига бугшдаг гол үүр уурхай нь (аль ч улсад) гүйцэтгэх засаглал байдаг. Гэтэл "Чононд мах хадгалуулав" гэгчээр АТГ-ын даргыг Ер.сайдын гар дор оруулж хэрхэвч болохгүй ээ!!!

Avatar

Ерөнхийлөгч хэрэггүй 2021-01-22 57.73.48.37

1 бөх шийдэж байсанаас 76-лаа ярилцаж хэрэлдээд хийх нь дээр шүү. Дор хаяж хяналттай. Одоо бол Жонхуугаас айгаад юу хийсэн ч чимээгүй байж байна. Тэгээд ч энэ париамент муу байвал дараагын сонгуулиар дүн тавихаа ард түмэн энийгээр заалгахгүй. Ер нь цаагшид ерөнхийлөгчийн хэрэг байх ч үгүй. Ажилын садаа, хэрүүлийн бузар, улс төрийн тоглогч болж байна. Ерөнхий сайд нь бүх шийдвэрээ гаргаад лайг нь ч үүрээд, сайныг нь ч аваад явдаг олон улсын жишгээ дагах цаг нь болсон.

Avatar

Vanga 2021-01-22 43.250.126.18

Ene huuli heveer murdugduud yavbal janhuu margaash ni shoron ruu achigdana! Ulsaas hulgailsan 1.2 terbum $-aa aldahgui tuld horig tavij, irgenii dain ch degdeej magadgui bna!!

Avatar

Зочин 2021-01-22 202.126.88.213

Yum ch ehelj bna daa. Hoer bariin zodooniig hul horion dundaa harj l suuyudaa. Ene yavsaar uls turiin allaga, hvnii aminii hereg ch garch medeh vii dee, tamini.

Avatar

Зочин 2021-01-22 82.165.251.85

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ БОЛГОХ ТАКТИКИЙГ МАНАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА. БҮХ ЭРХ ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧЫН ПАРЛАМЕНТАД ШИЛЖЛЭЭ.

Avatar

Хүкийг хэзээ шалгах вэ? 2021-01-22 202.21.108.59

Зөв, Хүрэлсүхийн ЕС байхдаа завшиж, зувчуулсан олон зуун тэрбум, олон зуун сая доллар, тусламжын олон зуун сая долларын араас АТГ шалгах цаг болсон. Хүрэлсүх Монгол улсын төсөв, НДын сан, хөгжлийн сангуудыг улайтал хоосолсон хэргийн араас шалгалт мөрдлөгө оруулах болоогүй юу. Түүний "Андлалын өргөө" гэх хөшөөнүүд хичнээн тэрбумаар босож байгааг иргэд жигшсээр л АТГыг хгарсаар л байна.

Avatar

Зочин 2021-01-22 202.9.40.122

Баттулга огцор.

Avatar

монгол 2021-01-22 202.55.191.194

батлах үед нь хориг тавихгүй яавдаа хүрэлсүхэд цэвэр далаараа тавиуллаадаа нирэгсний дараа хашгираад яахав дээ гэдэг юм болж дээ

Avatar

J. Erka 2021-01-22 66.181.161.104

Авлигад хамгийн их өртөмтгий байгууллагуудыг удирддаг "толгой" нь авлигатай тэмцдэг үндэсний бие даасан байгууллагын удирдлагыг томилоход санал гаргаж томилуулдаг нь шударга ёс зүйд нийцмээргүй юм. Бид ядахдаа Сингапур шиг хөгжлийн түвшинд очсон бол яахав гэх сэн …

Avatar

Зочин 2021-01-22 202.126.89.130

Yamar aimshigtai tsus sorogch ve ene MAN chin, 30 jil Mongolyn tsusyg soroloo, mongolchuud tuildad bur teneg bolj bna! Odoo hoid solongos shig bolj bugdiig gartaa avch bugdiig n gartsgui bolgoj zahirgaadaad, uursduduu hereg tohohgui gemt hergee uildeh nuhtsuluu MAN beldej baina!!!

Avatar

Зочин 2021-01-22 202.126.89.130

Bi ali ch namyn bus hun! Erunhiilugch maani zuv helj bna. Saidyn hiij bgaa uildluud unekheer eh ornoo ch hudaldahad belen naimaachny duriig haruulj bgaa. Erunhiilugchuus davuu erhtei atlaa deerees n darah gej oroldoj bgaa, hoid solongos shig nam neg gishuudteigee suudal naimaaltsaj bgaa n yaavch baij bolshgui asuudal! Mongol ulsyg doromjilj bna! Odoo bur yag hoid solongos shig bolgoh geed buzar ajluudaa hiij bna!!! Herev ATG erunhii saidyn medeld ochvol Mongol Uls ungurnu!!!

Avatar

зочин 2021-01-22 202.179.21.229

Яагаад нэг зүгт хамтран зүтгэгч нөхрийнхөө итгэлийг алдуурч 2 нүүр далдуур гаргаад Их хурал ЗГ т байсан авилгач албан тушаалтнууд тэр тусмаа нэгэнт гэм буруу нь хангалттай нотлогдсон Ж.Эрдэнэбат мэтийн нөхдүүдийн ялыг мулталчихваа.Энэ чинь хүмсийнхээ итгэлийг хөсөрдүүчихэж гэж харагдлаа.

Avatar

Зочин 2021-01-22 124.158.96.64

Энэ олон төрийн өмчит АА -н нэгжийг мөнгө луйвардахыг зөвшөөрч байгаа маш тэнэг хууль гарах нь дээ. АН гэж ямар аймхай новшнууд вэ? Очиж очиж сүгсүлзүүр Хүрэлсүхэд дээрэлхүүлж суух гэж, шившигийн эрчүүд юмаа, АН -ынхан.

Avatar

Монголхүү 2021-01-22 192.82.64.208

Импичмент үзүүлэх цаг иржээ!

Avatar

Зочин 2021-01-22 124.158.96.64

МАН гэгч Мангарууд очиж очиж сүгсэлзүүр Хүрэлсүхэд бурантаглуулаад 100% мангарууд юмаа, чааваас. Ямар ч эрх чөлөөгүй ярс ярс гараа өргөөд хойт Солонгос шиг…… шившигийн эрчүүдтэй юм.

Avatar

Зочин 2021-01-22 124.158.96.64

Энэ ерөнхийлөгч харин ёстой үнэн үг хэлжээ. АТГ -ын даргыг ЗГ -ын ЕС буюу МАН -ын дарга томилох ёсгүй. Шал буруу. Одоо зарчмын дагуу Хүрэлсүх МАН -ын даргын ажлаа Оюунэрдэнэд өгөх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол шударга нтр гэж сагсалзах хэрэггүй дээ. АН яагаад эсэргүүцэхгүй дүнхүүрээд байгаа юм бэ? Бүр лойчихсон нам юмаа.

Avatar

Зочин 2021-01-22 202.179.24.160

Buuh yerunhiilugch odoo hereggui

Avatar

иргэн 2021-01-22 64.119.26.121

Авмаар хориг гэмээр .Их хурлыг харья.Чадваргүй гишүүд сүхээ,энхээ хоёрт бурантаглуулж байна.ТӨК -н захиралууд Идэж,ханидавлаж дууслаа.

Avatar

BiBi 2021-01-22 202.131.225.197

Яг зөв. Хориг тавих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж