Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр (2021.01.22) хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдэгдэл хийлээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:
-Өнөөдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Улаанбаатар хотоос иргэд хүлээн авахгүй. Харин хоёрдугаар сарын 1-нээс хойш хэрхэн иргэдийг татан авах талаар шийдвэрүүд гарна. Өнөөдөр сүүлийн 683 хүнээ хүлээн авлаа. Энэ хүмүүс ирснээсээ хойш тав дахь өдрөө давтан шинжилгээ өгөх болно. Нийслэлээс ирж буй хүмүүс маань 48 цагийн PCR шинжилгээ хийлгэсэн. Ирсэн хойно ч 14 хоног гэрийн тусгаарлалтад байна. Харин эрүүл бүсээс ирж буй хүмүүсээс асуумж бөглүүлж, нэвтрүүлнэ. Үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон байгууллагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.
- 2021.01.25-наас эхлэн бүжгийн клуб, бөхийн секц, ЕБС-иудын дэргэдэх спортын дугуйланг нээнэ. Гэхдээ мэргэжлийн хяналтын газрын заавар, зөвлөмжийг мөрдөнө.
- 2021.01.25-наас сүм, хийдүүд тодорхой хязгаарлалттай хаалттай горимоор ажиллана. Гэхдээ онлайнаар болон утсаар захиалга авч дотооддоо үйл ажиллагаа явуулна.
- 2021.01.28-наас үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчилнэ. Мөн халдвар хамгааллын дэглэмийг баримталж 22:00 цаг хүртэл ажиллана.
Иргэн, төрийн хамтын ажиллагааны үр дүнд цар тахлаас ангижирч чадна. Хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдийн мэдээллийг аймгийн онцгой комисс хүлээн авна. Гэхдээ хяналт өмнөхөөсөө харьцангуй сайжирсан. УОК-т 2-3 аймаг л иргэдээ хүлээн авах хүсэлтээ хүргүүлсэн. Тэдний нэг нь Дархан-Уул аймаг учир бид их хариуцлага үүрч, иргэдээ авчирч байна.
Холбоотой мэдээ