Хятадын ухаалаг гар утасны зах зээлд дахин нэг шинэ бүтээгдэхүүн танилцуулагдлаа. Энэ бол Xiaomi Redmi 3 Pro ухаалаг гар утас юм.
Энэхүү ухаалаг гар утас нь 5 инчийн HD дэлгэцтэй, Snapdragon 616 chipset-тэй, 13MP болон 5MP камеруудтай, 4,100mAh батерейтай, Android 6.0 Marshmallow үйлдлийн системтэй, 4G LTE, Wi-Fi, Bluetooth 4.0, GPS/A-GPS, microUSB 2.0-той.
Өнгөний хувьд мөнгөлөг, саарал, алтлаг сонголтуудтай. Ирэх сарын 4-нөөс худалдаанд гарах ба үнийн хувьд 140 ам.доллар аж.
Т.МӨНХ