А.Отгонбаатар УИХ-ын гишүүний зөвлөхийн ажлаасаа татгалзав

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

А.Отгонбаатар УИХ-ын гишүүний зөвлөхийн ажлаасаа татгалзав

А.Отгонбаатар УИХ-ын гишүүний зөвлөхийн ажлаасаа татгалзав

Эрх баригчдыг огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалын эхийг тавьсан Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх болоод байсан ч татгалзжээ.

Тэрбээр цахим хуудастаа “Намайг уучлаарай. Би алдсан байна. Үнэхээр намайг уучлаарай. Би хичээх болно. УИХ гишүүний зөвлөх болох ажлаасаа татгалзаж байна” гэж мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад илгээсэн албан бичигтээ ирэх хоёрдугаар сарын 1-нээс А.Отгонбаатар зөвлөхөөр нь ажиллах болсон тул цалинг нь шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан албан бичиг нь өчигдөр олон нийтэд ил болсон. Эл мэдээллийн дараа иргэд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг улс төрийн ашиг хонжоо харж, жагсаал цуглааны эхийг тавьсан байна. Жагсагчид эхнээсээ "шагнал" -аа авч эхэллээ гэж шүүмжилсэн.

Гэхдээ тэр “УИХ-ын ажилтай танилцахын тулд Ш.Адьшаа гишүүний зөвлөх болсон. 2024 оны сонгуульд өрсөлдөхөд ч туршлага болно гэж бодож, санал тавихад хүлээн зөвшөөрсөн” гэсэн агуулгатай тайлбар хийсэн юм.

Уг нь зөвлөх хийнэ гэдэг УИХ-ын гишүүнээсээ ч илүү мэдлэг, туршлага хуримтлуулсан хүний хийдэг ажил болохоос биш туршлага суухын тулд зөвлөдөг юм биш гэдгийг хаа хаанаа бодох цаг болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж