Хүүхдүүдээ танихгүй хүнд үлдээн, нутаг буцсан жүжигчин шүүмжлэлд өртөв | News.MN

Хүүхдүүдээ танихгүй хүнд үлдээн, нутаг буцсан жүжигчин шүүмжлэлд өртөв

Хүүхдүүдээ танихгүй хүнд үлдээн, нутаг буцсан жүжигчин шүүмжлэлд өртөв

Хүүхдүүдээ танихгүй хүнд үлдээн, нутаг буцсан жүжигчин шүүмжлэлд өртөв

Хятадын жүжигчин эмэгтэй Жен Шуан хамтран амьдрагч продюсер Жан Хенээс салсныхаа дараа АНУ-д тээгч эхээр төрүүлсэн хоёр хүүхдээ танихгүй хүмүүст үлдээн хаяж явсан нь илчлэгдэж, олон хүнийг бухимдуулжээ. Энэ долоо хоногт задарсан дуу бичлэг дээр Жен Шуан 2019 онд хүүхдүүдээ төрөхөөс ч өмнө тэднийг орхихоор төлөвлөж байсан нь бичигдэн үлджээ.

Дуу бичлэг дээрээс сонсоход Шуан, Хен хоёр болон тэдний эцэг эхчүүд удахгүй төрөх хүүхдүүдийг хэрхэх талаар ярилцаж байсан аж. Шуаны эцэг хүүхдүүдийг төрөхөд нь очиж авалгүй эмнэлэгт орхих санал дэвшүүлсэн байна. Бичлэг дээр Шуаны ярьж байгаагаас үзэхэд тухайн үед хоёр хүүхэд хэвлийдээ хэдийнэ долоон сартай болсон байжээ. Эцэст нь Шуан хүүхдүүдээ асруулах нэрийдлээр хоёр эмэгтэйг хөлслөн авч, тэдэнд хүүхдүүдээ үлдээгээд нутаг буцсан байна.

Жен Шуан 2019 оны есдүгээр сард хамтран амьдрагчдаа хууртсанаа мэдээд нутаг буцсан аж. Тэрбээр “Жан Хений эцэг, эх миний аав, ээжээс уучлал хүссэн байсан. Тэд намайг өөрийгөө буруутгаасай гэж хүсээгүй. Аав, ээж хоёртойгоо холбоо барихгүй байгаад уучлаарай. Учир нь бидний ярьсан бүхэн цаашаагаа хов жив болон тарж байна. Гэхдээ хүүхдүүдээ хэрхэх талаар шийдэхэд минь тусламж маш их хэрэгтэй байсан” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Болсон явдал илчлэгдсэнээс хойш Хятадын эрх баригчид болон Шуантай хамтран ажилладаг олон улсын байгууллагууд бухимдлаа илэрхийлцгээжээ. Тухайлбал, Хятадын улс төр, хууль эрхзүйн төв хороо жүжигчин бүсгүйг АНУ-д очин, хуулийн цоорхой ашигласан байна хэмээн үзэж, "Хятад оронд эмэгтэй хүний савыг багаж хэрэгсэл мэт үзэн ашиглаж, амьд хүүхдийг бараа мэт наймаалцах буюу тээгч эхийн бизнесийг хатуу хориглодог" хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Мөн Хятадын CCTV телевиз тус мэдэгдлийг түгээж, “Тээгч эх бол хүн төрөлхтний ухамсрын туйлын доройтол” хэмээн тодорхойлжээ.

Түүнээс гадна Шуантай хамтран ажиллаж байсан олон улсын сэтгүүлүүд гэрээгээ цуцалж, түүнтэй холбоотой бүх мэдээлэл, бүтээлээ устгаж эхэлсэн байна. Мөн олон улсын загвар, гоо сайхны брендүүд Шуантай цаашид хамтран ажиллахгүй болсноо нээлттэй зарлаж, ялангуяа Prada брэнд түүнийг элчээ байлгахаас татгалзжээ.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-22 64.119.16.132

Асрагч авч үлдээгээд их хүнлэг юмаа!! Манайхан бол шууд л хогийн саванд хийчинэ дээ!

Avatar

Зочин 2021-01-22 64.119.25.111

Энэ мэдээлэл Хятадаын сошиал орчинд 7 хоногын өмнө цацагдаад хүмүүсийн дургүйцлыг маш их хүргэсэн. Хүмүүс дургүйцээд, прада гэх мэт брэндүүд, тв контентууд гэрээгээ цуцалсан тухай харж бсан. Харин Хятадад тээгч эхийг хориглосон хуультай гэдэг нь их сайшаалтай санагдлаа баств мэдээлэл хүний эрхийн мэдрэмжтэй байна. Харин эгүүлээд бодоход манайх ямар билээ, нөгөө урлаг соёлын одууд нь ыүр кино хийсэн бсан, бас фэйсбүүкэд ганцхан хохь чинь гэдэг коммент уншаад бид ямар харангуй бгаагаа мэдэрлээ😱

Avatar

play 2021-01-22 49.0.142.231

филип тээгч эхээр хүү охинтой болсон. бас л эцэг эхгүй өнчин хоёр хүүхэд. дүрдээ хэт орохын. рекламаа аймар хачин хийх юм

Avatar

mgl 2021-01-22 103.57.94.211

hunii ur huvrul iddeg ulsuud shuu dee. ineedtei sonsogdoj baina.

Avatar

зочин 2021-01-22 183.177.99.230

за хоёр хэрээ нэгийхээ харыг гайхав гэгчээр манайх ялгаагүй хүүхдээ хогын саванд хаядаг моод аль хэдийнэ дэлгэрчихсэн бас хүүхдээ танихгүй дүр эсгэдэг охидууд халхын хавтгайгаар нэг байна даг

Avatar

Зочин 2021-01-22 58.123.56.14

Үр цацах бодлого уу өмхий муухай х***а

Avatar

Өөр шүү 2021-01-22 202.131.248.178

Хятад хүний үндсэн мөн чанар

Avatar

зочин 2021-01-22 202.70.34.38

тэгээд тэр хүүхдүүд яахын болжын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж