Хүүхдүүдээ танихгүй хүнд үлдээн, нутаг буцсан жүжигчин шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ танихгүй хүнд үлдээн, нутаг буцсан жүжигчин шүүмжлэлд өртөв

Хүүхдүүдээ танихгүй хүнд үлдээн, нутаг буцсан жүжигчин шүүмжлэлд өртөв

Хятадын жүжигчин эмэгтэй Жен Шуан хамтран амьдрагч продюсер Жан Хенээс салсныхаа дараа АНУ-д тээгч эхээр төрүүлсэн хоёр хүүхдээ танихгүй хүмүүст үлдээн хаяж явсан нь илчлэгдэж, олон хүнийг бухимдуулжээ. Энэ долоо хоногт задарсан дуу бичлэг дээр Жен Шуан 2019 онд хүүхдүүдээ төрөхөөс ч өмнө тэднийг орхихоор төлөвлөж байсан нь бичигдэн үлджээ.

Дуу бичлэг дээрээс сонсоход Шуан, Хен хоёр болон тэдний эцэг эхчүүд удахгүй төрөх хүүхдүүдийг хэрхэх талаар ярилцаж байсан аж. Шуаны эцэг хүүхдүүдийг төрөхөд нь очиж авалгүй эмнэлэгт орхих санал дэвшүүлсэн байна. Бичлэг дээр Шуаны ярьж байгаагаас үзэхэд тухайн үед хоёр хүүхэд хэвлийдээ хэдийнэ долоон сартай болсон байжээ. Эцэст нь Шуан хүүхдүүдээ асруулах нэрийдлээр хоёр эмэгтэйг хөлслөн авч, тэдэнд хүүхдүүдээ үлдээгээд нутаг буцсан байна.

Жен Шуан 2019 оны есдүгээр сард хамтран амьдрагчдаа хууртсанаа мэдээд нутаг буцсан аж. Тэрбээр “Жан Хений эцэг, эх миний аав, ээжээс уучлал хүссэн байсан. Тэд намайг өөрийгөө буруутгаасай гэж хүсээгүй. Аав, ээж хоёртойгоо холбоо барихгүй байгаад уучлаарай. Учир нь бидний ярьсан бүхэн цаашаагаа хов жив болон тарж байна. Гэхдээ хүүхдүүдээ хэрхэх талаар шийдэхэд минь тусламж маш их хэрэгтэй байсан” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Болсон явдал илчлэгдсэнээс хойш Хятадын эрх баригчид болон Шуантай хамтран ажилладаг олон улсын байгууллагууд бухимдлаа илэрхийлцгээжээ. Тухайлбал, Хятадын улс төр, хууль эрхзүйн төв хороо жүжигчин бүсгүйг АНУ-д очин, хуулийн цоорхой ашигласан байна хэмээн үзэж, "Хятад оронд эмэгтэй хүний савыг багаж хэрэгсэл мэт үзэн ашиглаж, амьд хүүхдийг бараа мэт наймаалцах буюу тээгч эхийн бизнесийг хатуу хориглодог" хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Мөн Хятадын CCTV телевиз тус мэдэгдлийг түгээж, “Тээгч эх бол хүн төрөлхтний ухамсрын туйлын доройтол” хэмээн тодорхойлжээ.

Түүнээс гадна Шуантай хамтран ажиллаж байсан олон улсын сэтгүүлүүд гэрээгээ цуцалж, түүнтэй холбоотой бүх мэдээлэл, бүтээлээ устгаж эхэлсэн байна. Мөн олон улсын загвар, гоо сайхны брендүүд Шуантай цаашид хамтран ажиллахгүй болсноо нээлттэй зарлаж, ялангуяа Prada брэнд түүнийг элчээ байлгахаас татгалзжээ.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж