Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Ямарваа нэг зүйлийн хэмжээсийг хэмжих хэрэгцээ хүн бүрт гардаг. Энэ үед метр хэмжигчээ хайн будилдаг уу. Яг л ширээний чимэглэл шиг загвартай хэрнээ дотроо хуйлагддаг метр бүхий анаашин метр хэмжигчийг худалдаанд гаргажээ.

Хэрэглэхэд ч хялбар. Анаашийнхаа толгой хэсгийг тогтоогч болгон ашиглаад хүзүүг нь сунгаад л гүйцээ.

Хүүхдийнхээ хэрэглээнд зориулж авч өгөхөд тохиромжтой. Үнэ нь 15 ам.доллар ба онлайн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж