Жо Байден Тайваньтай нягт холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Жо Байден Тайваньтай нягт холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ

Жо Байден Тайваньтай нягт холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ
FILE PHOTO: Joe Biden is sworn in as the 46th President of the United States during the 59th Presidential Inauguration in Washington, U.S., January 20, 2021. Erin Schaff/Pool via REUTERS/File Photo

Тайваньчууд дэлхий дээрх хамгийн том холбоотон болсон АНУ-тай цаашид ч үргэлжлүүлэн нягт холбоотой хамтран ажиллах бололтой. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд арлын Элчин сайд анх удаа албан ёсны урилгаар оролцсон нь үүний нотолгоо болжээ.

Өнгөрсөн жилүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Тайваньд ахлах албан тушаалтнуудаа илгээж, зэвсгийн хангамжаа сайжруулан ажиллаж байсан билээ. Гэвч үүнд Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг Бээжин шүүмжлэлтэй хандаж, хоёр улсын харилцаа улам муудсан юм.

Улмаар ардчилсан үзэлтэй Тайваньд Дональд Трамп өндөр нэр хүндтэй болж, БНХАУ хэрвээ шаардлагатай бол Тайванийг цэргийн хүчээр нэгтгэнэ хэмээн мэдэгдсэн билээ. Бээжингийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч солигдож байгаа нь дээрх байдлыг өөрчилж магадгүй хэмээн найдаж байсан ч Жо Байдены удирдлага дор АНУ, Тайванийн харилцаа төдийлөн өөрчлөгдөхгүй бололтой.

Арлын Элчин сайд Хсиао Би-хим энэ сарын 20-нд Байдены тангараг өргөх ёслолд албан ёсны урилгаар оролцсоны дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эмили Хорн “АНУ-ын Тайваньд хандах бодлого бол маш тодорхой бөгөөд хөдлөшгүй бат. Ерөнхийлөгч Байден Тайвань төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагтай нийтлэг үнэ цэн, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахын тулд найзууд болон холбоотнуудтайгаа мөр зэрэгцэн бат зогсоно” хэмээн мэдэгджээ.

Тайванийн Гадаад хэргийн сайд ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр "Тайванийн төлөөлөл албан ёсоор уригдаж байгаа нь анхны удаа бөгөөд үүгээр хоёр улсын хооронд найдвартай нөхөрлөл тогтсоныг харуулж байна" хэмээн сайшааж, “Бидний нийтлэг үнэ цэн бол ардчилал, эрх чөлөө, хүний эрх юм” хэмээн мэдэгдсэн байна.

АНУ 1979 онд Тайваньтай албан ёсны дипломат харилцаагаа цуцалж, БНХАУ-аар дамжуулан харилцдаг болсон билээ. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын өсөн нэмэгдэж буй хүчийг эсэргүүцэх, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад Тайвань чухал үүрэгтэй гэдгийг АНУ анзаарч, онцгой анхаарал хандуулах болсон билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж