Шумууланд хазуулахгүй байхыг зөвлөжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шумууланд хазуулахгүй байхыг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Шумууланд хазуулахгүй байхыг зөвлөжээ

 

Зика вирус ураг гажигтай төрөхөд нөлөөлдөг эсэх тухай маргаан хэвлэлээр тасрахгүй байна.

 

Энэхүү вирус яг ямар шинж чанартайг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байгааг саяхны нэгэн судалгаа харуулжээ. Тэгвэл судлаачдын хэлж буйгаар зика вирусээр халдварлах үедээ жирэмсэн биш л бол айх зүйл байхгүй гэнэ.

 

Харвардын анагаах ухааны сургуулийн судлаачдын явуулсан судалгаанд 1275 хүн оролцсоноос  105 нь жирэмсэн буюу жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд байжээ. Гэвч тэдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь Зика вирус жирэмслэхээр төлөвлөж буй эхэд нөлөөлдөг гэсэн ойлголттой байжээ.

 

Харин АНУ-ны Өвчний хяналтын төвийн мэдээлснээр жирэмсэн үед л вирусаар халдварлаагүй бол ирээдүйд эх болохоор төлөвлөж байгаа эсвэл өмнө нь вирусын халдвар авсан тохиолдолд ургийн гажиг үүснэ гэдгийг одоогоор батлаагүй ажээ.

 

Харин Зика вирусын халдвар авсан бүсгүйчүүдийг халдварын шинж тэмдэг илэрснээс хойш найман долоо хоног,  эрэгтэйчүүдийг зургаан сар хүлээхийг зөвлөж байна.

 

Судалгаанаас харахад жирэмсэн буюу жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийн 20 хувь нь Зика вирус болон толгой жижигрэх өвчний талаар ойлголтгүй байжээ. Мөн судалгаанд оролцогчдын 20 хувь нь Зика вирусын халдвараас сэргийлэх вакцин байгаа гэж итгэдэг гэсэн байна. Харамсалтай нь энэ вирусаас сэргийлэх вакцин одоогоор гараагүй байгаа юм. Дээр нь судалгаанд оролцогчдын 40 гаруй хувь нь энэ вирус бэлгийн замаар халдварладаг гэдгийг мэдэхгүй байжээ.

 

Эцэст нь, америкчуудын 71 хувь нь Зика вирус болон Гийена-Барре синдромын хам шинжийн талаар ойлголтгүй байжээ.

 

Тиймээс судлаачид шумуулны улирал эхлэхээс өмнө уг вирусын талаар зөв ойлголттой болж, шумуулд хазуулахгүй байхыг зөвлөжээ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-30 103.26.193.84

тэнэг юм зөвлөж байхын. тэрний оронд шумуулны хамгийн сайн үргээгч тос хувцасаа түрх, давхарлаж өмс л гэл дээ

Норд 2016-03-30 203.91.112.186

Зөв бас шумуулдаа сайн хэлэхгүй бол тэр бид нараас асуухгүй шүү