Цагаан ордны веб сайт олон хүйсийн сонголттой болжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Цагаан ордны веб сайт олон хүйсийн сонголттой болжээ

Цагаан ордны веб сайт олон хүйсийн сонголттой болжээ

Жо Байден албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд сууж, эхний өдрөөсөө эхлэн маш олон зүйлийг өөрчилжээ. Тэдний дунд Цагаан ордны веб сайт зочиддоо өөрсдийн хүйсийг тодорхойлох илүү олон сонголт санал болгодог болсон байна.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болсон тэрбээр хамгийн түрүүнд Цагаан ордны веб сайтыг шинэчилж, олон нарийн зүйлийг өөрчилжээ. Жишээлбэл, одооноос эхлэн Цагаан ордны веб сайтад нэвтэрч буй хүмүүс өөрсдийнхөө хүйсийг эр (he), эм (she), тэр (they), бусад (other), нууц (not to share) зэргээс сонгон таниулах бөгөөд бусад хэмээх сонголтыг сонгосон хүн өөрийнхөө дураар хүйсээ нэрлэх боломжтой болсон байна.

Мөн нэрийн өмнө гарах тодотголыг ч олон янз болгон нэмжээ. Өмнө нь тус сонголт ноён (Mr.), хатагтай (Ms.), эзэгтэй (Mrs.), доктор (Dr.) хэмээх тодотголуудаар хязгаарлагдаж байсан бол өдгөө хүндэт буюу хүйс харгалзахгүй бичих (Mx.), бусад (other), хоосон(none) гэх сонголтууд нэмэгджээ.

Энэхүү шинэчлэл нь жижиг мэт боловч маш утга төгөлдөр өөрчлөлт болжээ хэмээн ажиглагчид сайшааж байгаа юм. Учир нь хүний хүйсийг эрэгтэй, эмэгтэй хэмээх хоёрхон төрөлд ангилдаг ойлголт орчин үед хоцрогдож байна хэмээн ардчилсан үзэлтнүүд дүгнэх болсон билээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хувь хүн бүрийн онцлог, сэтгэхүй, бэлгийн чиг хандлага зэргээс хамаараад дор хаяж 100 төрлийн хүйс байх бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх бүрэн боломжтой аж. Харин дэлхийн хамгийн том ардчилсан улс болох АНУ бүх хүйсийн хүнд эрх тэгш боломж олгох нь зүй ёсны хэрэг хэмээн тэд үзэж буй юм.

Түүгээр ч зогсохгүй тус веб сайтад цаг уурын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлах, Covid-19, эрүүл мэндийн тогтолцоо, эдийн засаг, цагаачлал, АНУ-ын дэлхий дээрх нэр хүнд гэх мэт хуудсууд шинээр үүссэн байна. Мөн бүх хуудас дээрх мэдээллийг испани хэл дээр унших боломжтой шинэ цэс, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан өнгөний болон үсгийн хэмжээний сонголтууд бүхий цэс нэмэгджээ.

Ардчилсан Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулмагцаа ажлынхаа эхний 100 өдөрт багтаан ЛГБТИК+ хүмүүст илүү аюулгүй нийгэм бүтээнэ хэмээн амласан билээ. Мөн тэрбээр Дональд Трампын гаргасан трансжендер хүмүүс цэргийн алба хаахыг хориглосон шийдвэрийг цуцлахаа мэдэгдсэн юм. Түүнээс гадна Жо Байдены хамгийн эхэнд гарын үсэг зурсан тушаалууд дунд бэлгийн чиг хандлага болон хүйсээс болж үүсэх ажлын байрны дарамтыг үгүй хийх тушаал багтжээ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж