Дагавар охиноо хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноожээ | News.MN

Дагавар охиноо хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Дагавар охиноо хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноожээ

Дагавар охиноо хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноожээ

Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр /2021.01.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хаалттай болж, дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн М.Баттулгад 20 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хурал шинэ оны өмнө болох байсан ч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас түр хойшлогдоод байсан юм. Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулга нь хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өмнө нь талийгаачийг зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдлүүлэхээр шийдвэр гаргажээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан, эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охины хойд эцэг нь хэргээ хүлээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-22 59.153.115.249

Энэ нохой ялаа амьд дуусгахгүй байх өө…. Тэнд нь хэдийгээр гэмт хэрэгтэн ч гэсэн охин үртэй, тэдэндээ амьнаасаа илүү хайртай зөндөө аавууд бий.

Avatar

Зочин 2021-01-22 202.9.46.193

ялыг хэзээч өршөөж,бууруулж болохгүй.Одоо албан тушаалтангуудын ялыг ийм хэмжээ өгөх хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2021-01-22 202.55.188.108

ЗӨВ. ХАРИН УЛСАА ГАЗАР НУТГАА ХУДАЛДСАН, АВИЛГА АВСАН ХҮМҮҮСТ ЯАГААД 2, 3, 4 ЖИЛ ӨГӨӨД БАЙГАА ЮМ ВЭ? ИЙМ ШУДАРГА БИШ УЧРААС Л ХҮМҮҮС БУХИМДАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. ЖИРИЙН ИРГЭНД ҮЙЛЧИЛДЭГ ШИГ ДАРГА НАРТ ХУУЛЬ НЬ БАС АДИЛХАН ҮЙЛЧИЛДЭГ БАЙМААР БАЙНАА….?????

Avatar

аб 2021-01-22 202.21.124.18

шоронд очсон нь дээрээ, амиа хорломоор болтол нь дарамтална, муу балиар хүчирхийлэгчийг

Avatar

Зочин 2021-01-22 122.201.27.130

Яагаад? Бүх насаар нь хорих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-22 64.119.25.78

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭН ЭРХ МЭДЛЭЭН АШИГЛАН ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХ ЗАМААР ҮНДСЭЛГҮЙГЭЭР БАЯЖАХ ЗЭРЭГИЙН ЭХ ОРОН АРД ТҮМЭИЙХЭЭН ЭРХ АШИГААС УРАВСАН ГЭЖ ҮЗЭН
БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ НАСААР НЬ ХОРИХООС ЦААЗААР АВАХ ХҮРТЭЛ ЯЛ ӨГӨХ ИЙГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

би 2021-01-22 202.70.44.46

энэ гэр хэмээх этгээдэд 20 жил өгсөн юм болов уу, худалч хулгайч, алуурчдын царайг хармаар байх юм, хэзээ нэг бүргэр хүэий сүүдэр, ар нуруу харуулдагаа болих бол

Avatar

Od 2021-01-22 124.158.84.42

Huuli herejij ehelsen uu? 15 nastai huuhdiig huchigden hun ylgui gesen geluu shine huuliaraa bol. Neg zaluu tegeed l ganhalzaad baisan gesen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж