Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна | News.MN

Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна

Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна

Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.

Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал, сүүлийн үед фейсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250.000-300.000, ачаа, тээшийг овор хэмжээнээс харгалзан 50.000-100.000 төгрөгөөр тооцон иргэдэд үйлчилжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-22 150.129.143.154

Мянга анхааруулаад нэмэргүй дээ, явдагаараа л явцгаана, бодитой хатуухан шийтгэл л хулгайн замаар зорчихыг багасгана, үг дуугүй машиныг улсын орлого болгоод, модоо барьтал нь торгоод өгвөл арай өөр болно доо

Avatar

Зочин 2021-01-22 202.170.84.188

Хорих тусам бохир арга улам нарийсдаг! зүгээр л шинжилгээ өгсөн нь гардаг болгоод л чөлөөтэй гарч орог л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж