"Өргөө" амаржихад 354 хүн тусгаарлагдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

"Өргөө" амаржихад 354 хүн тусгаарлагдаж байна

"Өргөө" амаржихад 354 хүн тусгаарлагдаж байна

"Өргөө" амаржих газарт энэ сарын 19-нд амаржсан эхээс сovid-19 илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд болон ажилчдыг эмнэлэгт нь тусгаарлаад байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмнэлэгт одоогоор 354 хүн тусгаарлагдаад байгаа аж. Эдгээр иргэдийн 172 нь үйлчлүүлэгч бол 182 нь эмч, эмнэлгийн ажилтан аж. Мөн 172 үйлчлүүлэгчийн 98 нь нярай, 10 нь яаралтай хагалгаанд орох ээж, 99 нь төрөх, төрсний дараах эмэгтэй аж. Үйлчлүүлэгчээс нь халдвар гарсантай холбоотойгоор эмнэлэгт байгаа бүх хүнээс хоёр удаа PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Гэхдээ тусгаарлагдаж байгаа иргэдийг хэд хоног эмнэлэгт нь байлгах, цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна гэлээ.

Түүнчлэн халдвар илэрсэн эмэгтэй нь тус эмнэлэгт тав хоноод байсан аж. Эмнэлэг бүрт тусгаарлах өрөө байдаг бөгөөд тухайн эмэгтэй эмнэлэгт хэвтэхдээ асуумжийг буруу бөглөснөөс асуудал иймд хүрснийг эх сурвалж дурдлаа.

Р.ДУЛАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж