Байден цар тахалтай тэмцэх үндэсний стратегиа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Байден цар тахалтай тэмцэх үндэсний стратегиа танилцууллаа

Байден цар тахалтай тэмцэх үндэсний стратегиа танилцууллаа

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден цар тахалтай тэмцэх үндэсний стратегиа танилцуулжээ. Тус улс нь covid-19 цар тахалд хамгийн их хохирол амсч буй улс болоод байгаа ба Байдены засаг захиргааны эн тэргүүний зорилт бол энэхүү тахал өвчнийг дарах юм. АНУ-д нэг жилийн дотор 24,5 сая хүн халдвар авч, 400 мянган хүн covid-19 өвчний улмаас нас бараад байна. Тус улс дэлхийн хэмжээнд халдварын нийт тохиолдлын дөрөвний нэг, нас баралтын тавны нэгийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн цар тахал эхэлснээс хойш эхний хагас жилд тус улсын эдийн засаг өмнөх оноосоо 10 хувиар агшиж, үйл ажиллагаа нь саатсан бизнесүүдийн 60 хувь нь дахиж хэвийн горимд ажиллах боломжгүй болтлоо доройтжээ.

Ерөнхийлөгч Жо Байден АНУ цар тахалд дайны үеийнхээс илүү хүнээ алдаж байгаа учир “дайны үеийн стратеги”-аар ажиллах хэрэгтэй хэмээгээд covid-19 өвчинтэй тэмцэх 10 арга хэмжээг танилцуулсан байна.

Үүнд,

  • Вакцинжуулалтад эхний ээлжид хамруулах бүлгийг өргөтгөх,
  • Вакцин хийх газрын тоог нэмэгдүүлж, ихэнх сургуулиудыг 100 хоногийн дотор нээх
  • Эхний 100 хоногт 100 сая тун вакцин хийх
  • АНУ-ын манлайллыг сэргээхийн тулд вакциныг тэгш хуваарилах олон улсын санаачилгад нэгдэх
  • Иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүх журмыг хэрэгжүүлэх
  • Холбооны засгийн газрын бүх ажилчид ажил дээрээ амны хаалт зүүх
  • АНУ-руу нэвтэрч буй хэн бүхэн ирэхээсээ өмнө заавал шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан байх ёстой ба ирээд 14 хоног өөрийгөө тусгаарлах
  • Ирэх зуны сүүлч гэхэд хүн амынхаа 70-85 хувийг вакцинжуулж, намар гэхэд хэвийн амьдрал руу шилжих
  • Цар тахалтай тэмцэхэд зориулсан мужуудын санхүүжилтийг нэмэгдүүлж, вакцин, хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг тусгасан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж