Израилд “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн 12 мянган хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Израилд “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн 12 мянган хүн халдвар авчээ

Израилд “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн 12 мянган хүн халдвар авчээ

Израил улс “Pfizer/BioNTech”-ийн вакцинаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ноос ард иргэдээ вакцинжуулж эхэлсэн билээ. Ингээд нэгдүгээр сарын эхэн үе гэхэд маш богино хугацаанд хүн амынхаа 10 хувийг вакцинжуулсан анхны улс болж, дэлхийд covid-19-ийн эсрэг дархлаажуулалтаар тэргүүлэх болсон юм.

Гэтэл тус улсад “Pfizer” вакцин хийлгэсэн 12 мянга гаруй хүн covid-19-ийн халдвар авсан гэдгийг Эрүүл мэндийн сайд нь энэ долоо хоногт мэдээлсэн нь дэлхий нийтийг эргэлзээнд оруулаад байна. Вакцин хийлгэсэн нийт 189 мянган хүнийг шинжилгээнд хамруулахад зургаан хувьд нь буюу 12 мянга гаруй нь covid-19 илэрсэн байна.

Үүнээс 69 хүн нь хоёр дахь удаагийн тунгаа хийлгэсэн хүмүүс байсан бол үлдсэн нь эхний тунгаа хийлгэсэн хүмүүс байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр 1410 хүн эхний тарилгаас хойш хоёр долоо хоногийн дараа халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд ийм хугацаанд хэсэгчилсэн дархлаа тогтчихсон байх ёстой гэнэ.

Эх сурвалж: Global Times 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж