ЭМЯ: ХӨСҮТ-ийн 1 сувилагч, бусад 7 нь ойрын хавьтал | News.MN

ЭМЯ: ХӨСҮТ-ийн 1 сувилагч, бусад 7 нь ойрын хавьтал

COVID-19

ЭМЯ: ХӨСҮТ-ийн 1 сувилагч, бусад 7 нь ойрын хавьтал

ЭМЯ: ХӨСҮТ-ийн 1 сувилагч, бусад 7 нь ойрын хавьтал

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.22) мэдээллээ хийж байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 21-нд нийт 15546 сорьцод шинжилгээ хийхэд 8 хүнээс Сovid-19 илэрлээ. Найман хүний батлагдсан тохиолдлоос ХӨСҮТ-ийн нэг эмч, бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нийтдээ 1189 хүн хяналтанд байна. 4465 хоёр дахь хавьтлын хүмүүс байна. Хас банк, Худалдаа хөгжлийн банканд халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарласан. Хас банкны таван хүнийг тусгаарласан. Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын ажилчид хоёрдагч хавьтлаар тусгаарлагдсан. Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны голомт идэвхтэй байна. Баянзүрх дүүргийн ТҮК-той холбоотой голомт идэвхтэй байна. Нийслэлийн дүүргүүдээс халдвар тархах магадлал өндөр байна. Өчигдөр Сонгдо эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн.

Улаанбаатарт сүүлийн 24 цагт 8 хүнээс илэрсэн.

  • Баянгол дүүрэг-2
  • Сонгинохайрхан дүүрэг-4
  • Чингэлтэй дүүрэг-1

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1584 болсон бол үүнээс 1097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 483 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 61, хөнгөн 413 эмчлүүлж байна.

"НИЙСЛЭЛД БАНК, ЭМИЙН САН, ЭМНЭЛЭГТ ТУЛГУУРЛАСАН ГОЛОМТУУД ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА"

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Нийслэлийн банк, эмийн сан, эмнэлэгт тулгуурласан голомтууд гарах эрсдэлтэй байна. Нийслэлийн 3785 иргэн, Өмнөговь аймгийн Гашуун сухайт 102 жолоочид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. 24 цагийн хугацаанд 5636 иргэн тусгай дугаарын долоон утсанд хандлаа. Дэлхийн дахинд цар тахлын халдвар өндөр байна. Шинэ вирусийн халдвар гурван мутацид орсон байна. Шинэ вирусийн улмаас Европд эмнэлгийн орны асуудал хүндэрч, нас баралт нэмэгдэж байна. Мөн Өмнөд Африкийн мутацид орсон вирус аюул тарих магадлал их байна. Хөл хорио тогтоох бол covid-19-ийн эсрэг тэмцэх үндсэн арга. Агааржуулалт муутай орчинд, олон хүн цугларсан газар, бусадтай хэт ойрхон харилцахгүй байхыг хүн бүхэн дагаарай. Орцны ариун цэвэр, агааржуулалт муу учир нэг орцноос олон халдварын тохиолдол бүртгэгдэж байна гэж үзэж байгаа.

НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга Д.СУВД:

-Баянгол дүүргийн 6-р хорооны нэг байрны хоёр орцноос илэрсэн. БГД-ийн 4-р хорооны нэг байрны гурван орцны нэгээс илэрсэн бол БГД-ийн 6-р хорооны таван орцтой байрны нэг орцноос илэрсэн. Агаар сэлгэлт нэг шугамд байдаг айлуудаас халдвар илэрсэн. Халсан агаар дээшээ хөөрдөг учир нэгдүгээр давхрын айлууд өвчлөхгүй байх магадлалтай. Тамхи, хоолны үнэр нь нэвт үнэртдэг айлууд халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Дэлхийд одоогоор агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан гэж бүртгэгдээгүй. Дотроо агааржуулалттай битүү өрөөнд хурал зохион байгуулахад механик салхин дээр нь сууж байгаа хүнээс халдвар тархах магадлал бий. Тиймээс байнга агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Гэхдээ тодорхой зөвлөмжийн дагуу хийх хэрэгтэй. Цонхоо аль болох боломжтой хугацаагаараа ойрхон давтамжтай нээх хэрэгтэй байна. Цонхоор агаар орж ирэхгүй бол нэг газрын, нэг айлын иргэд бүгд халдвар авах эрсдэлтэй байна. Агааржуулалт тогтмол хийснээр 10 хүний 7-8 хүн өвчлөхгүй байх боломжтой Арц хүж асаагаад агаарын хоолойгоо ажиллаж байгаа эсэхийг шалгаж болно. Хэрэв агаар татахгүй бол СӨХ-доо хэлж агаарын сэлгэлтийн хоолойгоо янзлуулаарай.Агаар цэвэршүүлэгч гэрт тань байгаа бол фильтерийг нь заавал солих гэсний хэрэггүй. Учир нь covid-19  фильтер дээр байж магадгүй. HEPA техникийн үзүүлэлттэй агаар цэвэршүүлэгч авахыг зөвлөж байна.

"ӨРГӨӨ АМАРЖИХААС ШИЛЖСЭН ЭХ ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ САЙН БАЙГАА"

Ийн мэдээллийн дараа  сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Төрөх эмнэлгийн эхчүүдийн байдал хэр байгаа вэ?

-Халдвар авсан эхтэй хамт авсан хоёр эхээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Бүх хавьтал гэсэн хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Нийслэлийн эрүүл мэндийн газар маргааш энэ талаар тодруулга хийх байх. Эхчүүддээ хандаж хэлэхэд covid-19 эмчлэгддэг өвчин. Төрөх газар хэвийн арга хэмжээг авч байгаа.

-Цагаан сарын өмнө вакцин орж ирнэ гэж үнэн үү?

-Төлөвлөгөөний дагуу эхлээд хүн амын 20 хувийг вакцинжуулна. Үүнд голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчид, алба хаагчид багтаж байгаа. Дараа нь ахмад настнууд багтаж байгаа. Энэ ондоо багтаан хүн амын 60-70 хувийг вакцинжуулах төлөвлөгөө бий. Энэ оны эхний улиралдаа дархлаажуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө бий.

-Өргөө амаржих газрын даргыг яагаад чөлөөлөхгүй байна вэ?

-Өргөө амаржих газар НЭМҮТ-ын даргын удирдлага дор байдаг. Холбогдох хүмүүс нь хариуцлага тооцож байгаа байх.

-Өргөө амаржих газраас шилжсэн эх хүү хоёрын биеийн байдал хэр байгаа вэ?

-Биеийн байдал нь сайн байгаа. Covid-19 эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа.

-Халдварын эх үүсвэр тодорхойгүй газрууд байгаа юу?

-Улаанбаатар хотод 10 гаруй голомт үүссэн. Энэ голомтууд цааш айл өрх, албан байгууллагуудын дунд гинжин хэлхээгээр нэмэгдэж байна. Огт эх үүсвэр нь тодорхойгүй, шинэ голомт гараагүй байна.

-Агааржуулалтын хоолойгоор хэдэн хувь халдвар дамжих магадлалтай вэ?

-Танай гэрт бусад айлуудын хоол, тамхины үнэр үнэртдэг бол халдвар тархах эрсдэлтэй. Мэдээж халдвартай хүн хөрш айлд чинь байгаа тохиолдолд.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, January 21, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-01-22 66.181.178.220

Энэ мэдээнүүд хэнд хэрэгтэй юм бэ мэддэг хүмүүст нь мэдээлээд явна биз өдөр ард иргэдээ айдаст авхуулж дархалаа их устгаж байна.хоногт л 9 10 хаа нэмэгдээд л байна шүү Ёр нь дийлэхгүй амь амиа бод гээд зарлачихсан дээр.бүх байр сав ок гээд байсан хаа бна тэр одоо та нарт итгэх хэцүү бна.өдөр бүр л зар явж бгаа юм шиг.

Avatar

Зочин 2021-01-22 202.126.89.80

Тавчиктэй ээж нөхрөө өвдсөн өө хэлэхгүй ямар муухай хүн бэ.өөр эхэд тараасан бна шүү дээ.өөрт нь эмнэлгээс гархаар нь арга хэмжээ ав.

Avatar

Зочин 2021-01-22 109.252.192.177

Энэ хятадын Синовак гэдэгтвакцин 100хувийн баталгаатайг гарсан гэж бичээд байна

Avatar

Зочин 2021-01-22 66.181.189.28

Эмч сувилагч нар минь дэглэмээ баримтлаж ажлаарай.

Avatar

Зочин 2021-01-22 122.201.22.164

Ойрын хавьталд их учир бнаа. Аль дүүрэг хорооноос бэ гэдгийг тодорхой х мэдээлэл өгч байгаа ч. ЧАДАХГҮЙ бол сайдаа дагаад огцор.

Avatar

Зочин 2021-01-22 43.242.242.67

Худалдаа хөгжлийн банк халуурсан ажлтнаа тусгаарлахгүй ажлуулаад байсан гэсэн

Avatar

Зочин 2021-01-22 122.201.22.164

БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛЫН ОЙРЫН ХАВЬТАЛ НЬ БАНКААР ХЭСЭЭД ЯВААД БАЙДАГ ЮМУУ.

Avatar

Зочин 2021-01-22 66.181.161.108

Дээгүүрээ хариуцлага үүрээд болдог юм гээд энэ өргөө амаржих газрын дарга мэтийн хурган дарга нар жирийн ард түмэнд ч хүнд суртал гаргаж гар цайлгуулахаас нааш ч одоо хөдлөхгүй бүр гаарч өгөх байхдаа.Уул нь шат шатанд нь ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж