Хятадын вакцины үйлдвэрт ажиллах хүч дутагдалтай байна

Хуучирсан мэдээ: 2021.01.22-нд нийтлэгдсэн

Хятадын вакцины үйлдвэрт ажиллах хүч дутагдалтай байна

Хятадын вакцины үйлдвэрт ажиллах хүч дутагдалтай байна

Covid-19 цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй Sinovac биотехнологийн компанийн Бээжин дэх салбар сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж байгаагаас гадна цагаан сар дөхөж байгаа учир ажиллах хүч олдохгүй, хангалтгүй байгаа гэнэ. Sinovac компанийн байрладаг Бээжингийн Дашин дүүрэгт энэ долоо хоногт халдварын 11 тохиолдол бүртгэгдсэн учир эрх баригчид тус дүүрэгт хэсэгчлэн хөл хорио тогтоож, хүн бүрээс шинжилгээ авах ажил эхлүүлжээ.

“Дашин дүүрэгт халдварын тохиолдлууд илэрснээс болоод ажлын ярилцлаганд орохоор хэн ч зориглож ирэхгүй байгаа. Түүнээс гадна хотын гадна амьдардаг хүмүүс ч хотод орж ажиллахаас зайлсхийх болсон” хэмээн Sinovac-ийн хүний нөөцийн менежер Ма Хонбо ярьжээ. Түүнчлэн Хятадын цагаан сарын баяр ойртож байгаа нь шинээр ажиллах хүч элсүүлж авахад саад учруулж байгаа гэнэ. БНХАУ-д жил бүр цагаан сарын үеэр олон сая хүмүүс төрсөн гэртээ харьж, эцэг эх, хамаатан садантайгаа уулздаг уламжлалтай билээ. Баяр олон хоног үргэлжилдэг тул энэ үеэр шинээр ажилд орох, хийж буй ажлаа үргэлжлүүлэх хүмүүсийн тоо эрс багасдаг юм.

Харин КоронаВак вакцин үйлдвэрлэж буй Sinovac компанийн үйлдвэрт шинээр 980 ажилтан, тэр дундаа 100 бүтээгдэхүүний инженер шаардлагатай байгаа аж. Гэвч ийнхүү ажиллах хүч дутмаг байгаа нь цаашлаад тус компанийн хоёрдугаар сард багтаан нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөг талаар болгож болзошгүй юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж