Ил задгай 144 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ | News.MN

Ил задгай 144 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Ил задгай 144 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Ил задгай 144 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр /2021.01.21/ ачиж, цэвэрлэлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт хог тээврийн хувийн хэвшлийн Сүхбаатар тохижилт ХХК, Эко селекшн ХХК 7 машинаар 10 рейс ачиж 3, 5, 6, 7, 8, 12 дугаар хорооноос нийт 36 тонн хог хаягдлыг
  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хот тохижилтын газрын нэг, Улаанбаатар Шинэчлэл ХХК-ийн нэг машин, хоёр рейсээр нийт 10тн хог хаягдлыг
  • Баянзүрх дүүргийн хувьд хувийн хэвшлийн хоёр байгууллага Найшитрейд ХХК, Эко орчин ХХК болон Налайх тохижилт нийт 9 машин техникээр 14 рейсээр 8, 12, 13 дугаар хорооноос 98 тонн хог хаягдлыг тус тус тээвэрлэжээ.

Эхний өдөр нэгдсэн дүнгээр 144 тонн хог хаягдлыг ачиж тээврлэлээ. Өнөөдөр Чингэлтэй ТҮК-ийн 5 машин техник Баянзүрх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт Хот тохижилтын газрын 4 тээвэрлэгч машин техникийн тус тус нэмэлтээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж