Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр /2021.01.21/ ачиж, цэвэрлэлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал,
- Баянгол дүүрэгт хог тээврийн хувийн хэвшлийн Сүхбаатар тохижилт ХХК, Эко селекшн ХХК 7 машинаар 10 рейс ачиж 3, 5, 6, 7, 8, 12 дугаар хорооноос нийт 36 тонн хог хаягдлыг
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хот тохижилтын газрын нэг, Улаанбаатар Шинэчлэл ХХК-ийн нэг машин, хоёр рейсээр нийт 10тн хог хаягдлыг
- Баянзүрх дүүргийн хувьд хувийн хэвшлийн хоёр байгууллага Найшитрейд ХХК, Эко орчин ХХК болон Налайх тохижилт нийт 9 машин техникээр 14 рейсээр 8, 12, 13 дугаар хорооноос 98 тонн хог хаягдлыг тус тус тээвэрлэжээ.
Эхний өдөр нэгдсэн дүнгээр 144 тонн хог хаягдлыг ачиж тээврлэлээ. Өнөөдөр Чингэлтэй ТҮК-ийн 5 машин техник Баянзүрх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт Хот тохижилтын газрын 4 тээвэрлэгч машин техникийн тус тус нэмэлтээр ажиллуулах шийдвэр гаргажээ.




Холбоотой мэдээ