АНУ нүүрсний хэрэглээгээ 5 дахин танана | News.MN

АНУ нүүрсний хэрэглээгээ 5 дахин танана

АНУ нүүрсний хэрэглээгээ 5 дахин танана

АНУ нүүрсний хэрэглээгээ 5 дахин танана

АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнээс гаргасан билээ. Тэгвэл тус улсын шинэ засаг захиргаа Трампын шийдвэрийг эргүүлж, АНУ-ыг дээрх гэрээнд эргэн нэгтгэхээ амласан юм.

Шинэ Ерөнхийлөгч Жо Байдены хувьд үүрэгт ажилдаа ормогц уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдэж байсан бөгөөд Барак Обамагийн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Кэрриг уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр томилсон.

Жон Кэрри өчигдөр /2021.01.21/ болсон “Их 20”-ийн бүлгийн бизнес эрхлэгчидтэй хийсэн цахим чуулганд оролцохдоо АНУ нүүрсний хэрэглээг танах хурдаа тав дахин ихэсгэж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжүүлэх ажлыг яаравчлахаа мэдэгджээ. Мөн тэрбээр цахим уулзалтын үеэр улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгааг онцлоод, цаг уурын хямралаас үүсэх гамшиг тохиолдвол дэлхий нийтээрээ өртөхийг анхааруулсан байна.

Түүний хувьд уур амьсгалын өөрчлөлттэй олон жил тууштай тэмцэж, 2016 онд Парисын гэрээнд АНУ-ыг төлөөлж гарын үсэг зурсан хүн билээ.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж