НЭМЭЛТ: 12.24
Японы улсын Засгийн газраас олимпийн наадмыг цуцална гэсэн асуудал дээр мэдэгдэл хийлээ. Өнөөдөр /2021.01.22/ тус улсын төрийн нарийн бичгийн даргын орлогч Сакаи Манабү The Times сайт дээр гарсан мэдээллийг үгүйсгэн “Энэ бүхэн худал мэдээ” хэмээжээ.
Сакаи Манабү “Засгийн газрын зүгээс ор үндэсгүй худал тархаж буй мэдээг бүрэн үгүйсгэж байна. Мэдээжийн хэрэг, бид гадаад улс орнуудын нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. Удахгүй бид албан ёсны шийдвэр гаргаж, мэдэгдэл хийх болно. Тэр хүртэл Япон улсын Засгийн газар олимпийн наадмыг зохион байгуулахын тулд хэрэгтэй гэсэн бүхнийг хийх болно” гэв. Саяхан тус улсын ерөнхий сайд Сүга Ёшихидэ парламентдаа хэлсэн үгэндээ “Токиогийн олимп бол хүн төрөлхтөн коронавирусийг ялсан бэлгэ тэмдэг байх болно” хэмээн мэдэгдээд байсан юм.
ТОКИОГИЙН ОЛИМП ЦУЦЛАГДАХ УУ?
Токио-2020 олимпийн наадмыг цуцлагдах яриа дахин дэгдлээ. Тодруулбал, өнөөдөр /2020.01.21/ Их Британийн The Times сайтын мэдээлж буйгаар Японы Засгийн газрын зүгээс цар тахалтай холбогдуулан Токиогийн олимпийг цуцалж, ирэх 2032 оны олимпийн наадмын зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх гэнэ.
Тэгвэл өчигдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Японы kyodo news агентлагт өгсөн ярилцлагадаа "Олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-ны өдөр Токио хотод нээлтээ хийнэ. Ийм учраас бидэнд “Б” төлөвлөгөө гэж байхгүй. Бид энэ олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах тал дээр бүрэн төвлөрч ажиллаж байна” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр ирэх 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг ч төлөвлөгөөний дагуу хугацаандаа зохион байгуулагдана гэж мэдэгдэв.
Харин 1978 оноос ОУОХ-ны гишүүнээр ажиллаж буй Дик Паунд олипмийн наадам төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах боловч үзэгчгүй явагдах магадлал өндөртэй гэдгийг анхааруулжээ. Түүний хэлснээр “Олимпийг наадмыг цуцалснаас үзэгчгүй зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга. Олон улсын олимпийн хороо болон олимпийн наадмын зохион байгуулагчид төлөвлөгөөний дагуу наадмаа эхлүүлэх байх. Дахин хойшлуулах боломжгүй учир хоёрхон сонголт бий. Эхнийх нь цуцлах, хоёр дахь нь долдугаар сарын 23-нд нээлтээ хийх” гэв.
ЭХ СУРВАЛЖ: TIMES.CO.UK.KYODO
Холбоотой мэдээ