Нэгдүгээр төрөхөөс дөнгөж төрсөн халдвартай эх, хүүхдийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан хэмээн Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Засгийн газар огцрохтой зэрэгцэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү гээд олон хүн хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга Г.Баясгалан ганцаараа хариуцлага хүлээхгүй үлдэв. Угтаа бол Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга дөнгөж төрсөн эх ямар нөхцөл байдалтай байх, яаж тусгаарлаж, хэрхэн ХӨСҮТ рүү тээвэрлэх талаар зааварчилгаа, мэдээллийг ажилчдадаа өгөх ёстой хүн нь Г.Баясгалан дарга. Г.Баясгалан дарга заавар, чиглэл өгдөггүй юмаа гэхэд эмэгтэй хүний, эх хүнийхээ хувьд бага зэрэг сэтгэл гаргачихсан бол, ар гэрээс нь хувцас иртэл эх, хүүхдийг явуулахгүй гээд хэлчихсэн бол өнөөдөр нөхцөл байдал тэс өөр байх байсан.
Гэтэл тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхгүй хэмээн “луу унжиж” суугаа сурагтай. Г.Баясгалан дарга эмч, дарга хүнийхээ хувьд хариуцлага алдаагүй гэж өөрийгөө зөвтгөж болох ч ядаж эх, эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэл гаргаагүйдээ ёс зүйн хариуцлага хүлээх ёстой юм шүү!
Ш.ОЧ
Холбоотой мэдээ