ОБЕГ-т ирсэн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагын хоногийн мэдээг тоймлон хүргэж байна. Тус газарт гал түймрийн
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн Зоогийн 8 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:27 цагт очиж, иргэн О-ын 2 метр хашаа шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул багийн 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:14 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Тосгоны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна дуудлагыг 01.22-ны өдрийн 03:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:27 цагт очиход эзэнгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин /хаягдсан/ шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Мөн Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ 01.21-ний өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 03:05 цагт отоглож байсан газраас баруун хойд зүгт 10 км-т “Тун цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж иргэн О-д хүлээлгэн өгсөн.
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овон хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 74 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 01.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 1 иргэн гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 01.21-ний өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Т /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь хойд зүгт 23 км-т “Оросын булаг” гэдэг газраас эсэн мэнд олж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.